Ши Жиньпин Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн XI их хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2019-09-03 15:51:36 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Зөү Вэй, Ван Пэн\ Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн бүх Хятадын гишүүдийн XI их хурал энэ сарын 2-нд Бээжинд нээлтээ хийв.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж халуун баяр хүргээд улаан загалмайн үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалав. ХКН-ын Төв хорооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны байнгын гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Ван Хүнин мөн уулзалтад оролцсон бол БНХАУ-ын дэд дарга Ван Чишань уулзалт болон их хурлын нээлтэд оролцов.

Дэд ерөнхий сайд Сүнь Чүньлань нээлтийн ёслол дээр Намын Төв хороо, Төрийн зөвлөлийг төлөөлөн үг хэлэхдээ, “Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн бүх Хятадын гишүүдийн X их хурлаас хойш Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хорооны оновчтой удирдлага дор Улаан загалмайн нийгэмлэгийн ажил мэдэгдэм амжилт олов. Шинэ гараан дээр Улаан загалмайн нийгэмлэг Хятадын онцлогтой социализмын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, намын удирдлагыг баримтлан, зөв оновчтой чиглэлийг баримталж, хүмүүнлэгийн үзлийг дэлгэрүүлж, иргэдийн амь, нас эрүүл мэндийг хамгаалж, тэдний гадаадтай харилцах харилцааг тэлж, шинэчлэлт инновацийг гүнзгийрүүлэн, хуулийн дагуу үүрэг хариуцлагаа ухамсарлан, олон улсын тусламж дэмжлэгийг өрнүүлэхийн зэрэгцээ улс орондоо хувь нэмрээ оруулж, иргэдэд буян үйлдэхээр чармайсугай” гэлээ.

Төлөөлөгчдөд хандаж Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн дарга Петер Морел видеогоор үг хэлсэн бол Улаан загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн Олон улсын холбооны дарга Франциско Рокка, Хятадын Үйлдвэрчний ерөнхий эвлэлийн нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ли Юйбинь нар мөн үг хэллээ. Хурлын үеэр зарим тэргүүний ажилтнуудыг 47 дахь удаагийн Нигхтингалегийн медалиар шагнаж, бүх Хятадын Улаан загалмайн тэргүүний хамт олон, тэргүүний 10 ажилтныг шагнаж урамшуулсан юм. Хурлыг Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Чэнь Жү хөтлөв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124955521