“Юань гүрний Пагва үсгийн сийлбэрийн үзэсгэлэн” гарав
2019-08-19 17:30:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Урьхан/ ӨМӨЗО-ы уран бичээчдийн холбооноос зохион байгуулсан “Юань гүрний Пагва үсгийн сийлбэрийн үзэсгэлэн” Өвөр монголын Байран баруун хошуунд болов.

Өөрөөр хэлбэл, 800 жилийн өмнөх Юань гүрний албан ёсны үсэг ийнхүү орчин үеийн сийлбэр урлагийн шинэ элемент болон гарч ирсэн нь энэ юм. Үзэсгэлэнд тамга сийлбэрчийн хуулбарлан бүтээсэн Пагва үсэг бүхий 31 тамга, үүнээс гадна 125 дөрвөлжин үсгийн бүтээл, Пагва үсгийн 92 хуулбар бүтээлүүд багтжээ.

Пагва үсэг бол Хубилай хааны зарлигаар их бичгийн хүмүүн Пагвагийн бүтээсэн монгол бичиг юм. Уг бичгийг 1269 онд Юань гүрний нутаг дэвсгэрт дэлгэрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 200 гаруй Пагва үсгийн тамга олдоод буй.

Пагва үсгийн урлагийг илэрхийлэхдээ сийлбэрийн техник ашиглах нь Хятадын сийлбэрлэх урлагт шинэ салбар нэмээд зогсохгүй энэхүү эртний бичвэрийг олон нийтийн анхаарлын төвд авчирч байгаа хэрэг юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124894565