Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 11 дэх чуулга уулзалт болно
2019-08-16 11:22:19 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

8-р сарын 15-нд, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор” уриан дор зохиогдож буй 2019. Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал болон гурван улсын аж ахуйн нэгжүүдийн уулзалт Эрээн хотод боллоо.

Хятад, Монгол, Орос гурван улсын аж ахуйн нэгжүүдийн уулзалтанд Хятадын 10 гаран муж хотуудын 20 гаруй кампанийн 66 төлөөлөгч, Монголын талаас 24 аж ахуйн нэгжийн төлөөлөгч, Оросын талаас 4 аж ахуйн нэгжийн төлөөлөгч тус арга хэмжээнд оролцож, гурван улсын төлөөлөгчид өөр өөрийн компани төслөө танилцуулсан байна. Ойлгосноор, тус арга хэжээгээр дамжуулж, гурван улсын хооронд зөвхөн бүтээгдэхүүний импорт, экспорт хийж байгаа биш, зэрэгцээ оюуны импорт, экспорт хийдэг нь энэхүү арга хэмжээний бас нэг онцлог байлаа.

Тус арга хэмжээ 8-р сарын 16-наас 20 болтол 5 хоног үргэлжлэх бөгөөд уулзалтын нээлтийн ажиллагаа, форум, үзэсгэлэн худалдаа, төсөл танилцуулах хурал болон соёл урлагийн үзүүлбэр зэрэг үйл ажиллагаа хамрагдана.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124883849