Ши Жиньпин соёл урлагийн нийгэмлэгт баярын захидал илгээв
2019-07-17 11:06:02 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Соёл урлагийн холбоо, Хятадын зохиолчдын нийгэмлэг байгуулагдсаны 70 жилийн ойтой холбогдуулж ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Хятадын цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс нийт уран бүтээлчдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин баярын захидалдаа, “Соёл урлаг бол нам, ард түмний чухал үйл хэрэг юм. Шинэ Хятад улс байгуулагдсан 70 жилийн турш уран бүтээлчид намын удирдлага дор социалист хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлийн агуу их практикт идэвхтэй оролцож, маш олон сонгодог уран бүтээлийг бий болгосон. Ялангуяа ХКН-ын 18-р их хурлаас хойш уран бүтээлчид эрчтэй ажиллаж, утга зохиол, ший жүжиг, кино телевиз, дуу бүжиг, уран зураг, гэрэл зураг, уран бичлэг, язгуур урлаг зэрэг тал дээр баялаг амжилтад хүрч, үндэстний болон цаг үеийн үзэл санааг дэлгэрүүлж, улс орноо хүчирхэгжүүлэх, ард түмэндээ аз жаргал авчрахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэжээ.

Мөн Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе нь гарамгай уран бүтээлчдийг шаардаж байна гэж Ши Жиньпин онцоллоо. Хятадын Соёл урлагийн холбоо, Зохиолчдын нийгэмлэг нь шинэ цаг үеийн Хятадын онцлогт социализмын үзэл баримтлал болон ХКН-ын 19-р их хурлын үзэл санаанд гүнзгий суралцаж, цаг үедээ тохирсон, ард түмэндээ таалагдсан, үндэстнийхээ онцлогт нийцсэн шилдэг бүтээл туурвихыг хүсч байгаа бөгөөд социалист соёлын ажил үйлсийг хөгжүүлж, социалист соёлын хүчирхэг орон бүтээн байгуулахын тулд, мөн “Хос зуун жил”-ийн зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэхийн тулд улам их хувь нэмэр оруулахыг би найдаж байна гэжээ.

Хятадын соёл урлагийн холбоо, Хятадын зохиолчдын нийгэмлэг байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх симпозиум Ардын их хурлын ордонд өчигдөр боллоо. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын төв хорооны суртал ухуулгын яамны сайд Хуан Күньмин Ши Жиньпингийн баярын захиаг уншиж, үг хэлсэн байна.

Хятадын соёл урлагийн холбоо болон Зохиолчдын нийгэмлэг 1949 оны 7 дугаар сард байгуулагдсан. Соёл урлагийн холбоо нь 56 бүлгийн нийт 135 мянган гишүүнтэй, Зохиолчдын нийгэмлэг нь 46 бүлгийн 12 мянган гишүүнтэй.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124764161