Ши Жиньпин, Ли Кэчян баярын цахилгаан илгээв
2019-07-09 11:29:01 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 7-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Чарлес Мишелд цахилгаан илгээж, тэрээр Европын Зөвлөлийн даргаар сонгогдсонд баяр хүргэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа: Өнөө Хятад Европын харилцааны хөгжлийн байдал сайн байж, хоёр талын олон давхаргын харилцаа нягтарч, бодит хамтын ажиллагааны үр бүтээл баялаг байж, нийгэм соёлын солилцоо баялаг агуулгатай болж, дэлхийн үйл хэргийн явц дахь уялдаа хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрэв. Хятад Европын харилцааны урт хугацааны тогтвортой хөгжил хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлд ашигтай юм. Олон улсын үйл хэрэгт Европ нэн чухал үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал дэмжинэ. Хятад Европын харилцааны хөгжлийг би маш чухалчилж, Мишел даргатай хамтдаа хичээж, Хятад Европын энх тайван, өсөлт, өөрчлөлт, соёл иргэншил зэрэг дөрвөн том түншийн харилцааг тасралтгүй урагшлуулан шинэ ахицад хүргэж, Хятад Европын ард түмэнд аз жаргал авчирч, дэлхийн хөгжил болон тогтвортой байдалд нэн их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Мөн өдөр, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян бас Мишелд цахилгаан илгээж, баяр хүргэв. Ли Кэчян баярын цахилгаандаа: Хятадын тал Европын талтай хамтдаа хичээж, Хятад Европын өнөөгийн харилцааны хөгжлийн чухал боломжийг ашиглаж, Хятад Европын стратегийн бүх талын түншийн харилцааг урагшлуулан тасралтгүй шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124728715