Ши Жиньпин Туркийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
2019-07-03 12:04:03 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 2-нд Ардын их хурлын ордонд, Хятад улсын дарга Ши Жиньпин Туркийн Ерөнхийлөгч Реджен Тайип Эрдоганыг хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин, “Хятад, Турк аль аль нь шинээр хөгжиж буй зах зээлийн орон бөгөөд хөгжиж буй их гүрнүүд. Хоёр орон стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, стратегийн харилцаа, уялдаа холбоогоо эрчимжүүлэн, эрх мэдэл, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг амин чухал ашиг сонирхол, чухал асуудалд харилцан хүндэтгэж, Хятад, Туркийн стратегийн хамтын ажиллагааны хөгжлийн улс төрийн суурийг бэхжүүлэн, хоёр орны харилцааны эрүүл хөгжлийг баталгаажуулах ёстой. Туркийн ерөнхийлөгч Реджен Тайип Эрдоган Туркид ямар ч хүчин Хятадын эсрэг салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж болохгүй гэж олонтаа онцолж, Хятадын терроризмын эсрэг үйл ажиллагааг дэмжихийг сайшааж, Туркийн талтай хамт олон улсын терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ” гэжээ.

Эрдоган, “Өнө эртний торгоны замаар холбогдсон хоёр орны найрсаг харилцаа маш урт түүхэн замналыг өнгөрүүлсэн, өнөөдөр улам бэхжиж байна. Хятад, Туркийн найрсаг, нягт харилцаа бүс нутгийн хөгжилд маш чухал ач холбогдолтой. Турк, Хятад улстай харилцаа холбоогоо улам нягтруулж, хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх болно. Бид нэг Хятад улсын бодлогыг тууштай баримтална. Хятадын ШУӨЗО-д оршин амьдарч буй олон үндэстнүүд маш аз жаргалтай аж төрөн амьдарч байна. Ямар нэг хүн хоёр орны харилцаанд өдөөн хатгалга хийхийг Турк улс эрс эсэргүүцнэ. Мөн терроризмыг эрс эсэргүүцнэ. Хятадын талтай улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа чангатгахад бэлэн байна” гэжээ.

Уулзалтын өмнө, Ардын их хурлын зүүн хаалганы дэргэдэх талбайд ерөнхийлөгч Эрдоганд хүндэтгэлийн хүлээн авалтын ёслол хийсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124704680