Ши Жиньпингийн өгүүллийг Киргизийн хэвлэлүүд нийтлэв
2019-06-12 11:57:09 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 11-нд Бүгд Найрамдах Киргиз улсад төрийн айлчлал хийж, ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хуралд оролцохынхоо өмнө Киргизийн “Слово” сонин, Кабарньюс агентлаг БНХАУ-ын дарга Ши Жиньпингийн “Хятад-Киргизийн найрамдлын мод үүрд цэцэглэж, дөрвөн улиралдаа ногоон байгаасай” нэртэй өгүүллийг нь нийтэлжээ.

Өгүүлэлд Хятад Киргиз хоёр орны ард түмэн ойр дотно бөгөөд уламжлалт урт удаан найрамдалтай юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа олон улсын сорилтыг даван туулж, олон улсын хамтын нийгэмлэгт харилцан хүндэтгэсэн, эрх тэгш хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтдаа хөгжих шинэ хэлбэрийн улс орны харилцааны үлгэр жишээг бий болгосон юм.

Хятад, Киргизийн улс төрийн харилцан итгэлцэл улам эрчимжиж, хоёр тал өөрсдийн үндсэн ашиг сонирхлын асуудлаар бие биеэ харилцан дэмжсээр ирлээ. Мөн хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа байнга гүнзгийрч, Киргиз улс нь “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг эхнээсээ дэмжиж, идэвхтэй оролцсон анхны орнуудын нэг бөгөөд эдийн засаг, худалдаа, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, дэд бүтцээр харилцан холбох зэрэг олон салбарт хамтын ажиллагааны олон чухал амжилт гаргасан юм.

Хятад, Киргиз хоёр орон хоорондын хүмүүнлэгийн солилцоо улам эрчимжиж, 2018 онд хоёр орны хооронд харилцан аялсан жуулчид давхардсан тоогоор 70 гаруй мянгад хүрсэн бол Хятадад сурч буй киргиз оюутан 4600 гаруйд хүрсэн байна. Өнөөгийн дэлхий ертөнцөд 100 жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлт гарч байна. Миний энэ удаагийн айлчлал Ерөнхийлөгч Жеенбековтой хамт Хятад-Киргизийн бүх талын стратегийн түншлэлийн харилцааны ирээдүйн хөгжлийн агуу их зураг төслийг боловсруулж, хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагааг дайчлан, шинэ үе шатанд гаргана гэдэгт найдаж байна.

Киргизийн талтай стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, дээд зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, засгийн газар, парламент, улс төрийн нам, орон нутгийн салбаруудтай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг ашиг сонирхлын асуудлаар харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Мөн “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, стратегийн холболтыг түргэтгэн, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт, харилцан дэд бүтцээр холбох зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлахыг дэмжинэ.

Мөн олон улсын хамтын ажиллагааг нягтруулж, НҮБ, ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамтдаа хамгаалж, олон талт үзлийг дэмжин, эдийн засгийн даяаршлын үйл явцыг ахиулж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгоно хэмээн тэмдэглэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124612356