Ши Жиньпин Казахстаны Ерөнхийлөгчид баяр хүргэв
2019-06-11 17:58:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 10-нд Кассым Жомарт-Токаевт цахилгаан илгээж, Казахстаны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэжээ.

Тэрээр баярын цахилгаандаа, “Хятад, Казахстан үнэнчээр итгэлцдэг найрсаг хөрш, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх иж бүрэн стратегийн түнш юм. Өдгөө хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. Хоёр талын хамтран байгуулсан “Нэг бүс-Нэг зам” санаачилга баялаг үр дүнд хүрч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах ажилд ихээхэн ач холбогдол үзүүлж буй бөгөөд хоёр талын харилцаа гэгээн саруул ирээдүйтэй юм. Хятад, Казахстаны харилцааг би ихэд чухалчилдаг. Тантай нягт харилцаа холбоотой ажиллаж, хоёр орны харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124608889