Ши Жиньпингийн айлчлалаар мэдээ нийтлэх хурал хийв
2019-06-11 11:28:44 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

10-нд Хятадын ГХЯ гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан мэдээ нийтлэх хурал хийж, ГХЯ-ны дэд сайд Жан Ханьхуй, Ши Жиньпин даргын Киргиз, Тажикстан улсад хийх төрийн айлчлал, мөн ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хурал, Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын дээд хэмжээний V чуулга уулзалтад оролцох тухай сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Жан Ханьхуй: БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 12-16-нд Киргиз, Тажикстан улсад төрийн айлчлал хийж, Бишкект болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хурал, Душанбед болох Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын дээд хэмжээний V чуулга уулзалтад оролцоно. Олон улсын байдал ээдрээтэй нөхцөлд Хятад ба Киргиз, Тажикстан зэрэг Төв Азийн орнуудын харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж байна. Хятад улс энэ хоёр оронтой сайн хөрш, сайн түнш, сайн найз бөгөөд хоёр талын харилцаа тус тус түүхийн хамгийн таатай үе шатандаа байж, цаашид хөгжих боломж их бий. Киргиз, Тажикстанд айлчлах үеэр, Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, ерөнхийлөгч Эмомали Рахмонов нарын түүнд зориулж зохиосон угтах ёслол, хэлэлцээ, гарын үсэг зурах ёслол, хүлээн авалт зэрэг төрийн үйл ажиллагаанд оролцож, хоёр ерөнхийлөгчтэй хамт Хятад-Киргиз, Хятад-Тажикстаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжлийн талаар шинэ төлөвлөлт хуваарь гаргаж, Хятад-Киргиз, Хятад-Тажикстаны улс төрийн үндэс суурийг бэхжүүлэн, Бүс ба замыг хамтран бүтээн байгуулах шинэ төлөвлөгөөг гаргаж, дээд түвшний улс төрийн харилцан итгэлцлийг хамтын ажиллагааны бодит үр дүн болгож, иргэдэд үр шимийг нь хүртээнэ. Гурван орны хөгжилд харилцан тус дөхөм болж, Хятад-Киргиз, Хятад-Тажикстаны харилцаа шинэ нөхцөлд улам өндөр түвшинд хүрэхийг баталгаажуулна гэжээ.

Жан Ханьхүй хэлэхдээ: ШХАБ байгуулагдсан 18 жилийн турш, нягтрал, итгэлцлээ тасралтгүй бэхжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутаг болон олон улсын үйл хэрэгт идэвхтэй оролцож, бүс нутгийн энх тайван, хөгжлийг ахиулах, олон улсын шударга ёсыг хамгаалахад бүтээлч чанартай, чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ноднин жилийн 6-р сард Чиндао хотноо болсон дээд чуулга уулзалтаас хойш, гишүүн орнууд чуулга уулзалтын ололт амжилтыг бодитоор хэрэгжүүлж, ШХАБ-ын шинэ хөгжлийг ахиулсан юм. ШХАБ-ын дээд чуулга уулзалтын үеэр Ши Жиньпин дарга олон орны удирдагчтай хамт албан бус хүлээн авалтад оролцож, хамтдаа зураг татуулан, их бага хэмжээний хэлэлцээ, гарын үсэг зурах ёслол зэрэг үйл ажиллагаанд оролцох болно. Ши Жиньпин дарга олон орны удирдагчтай хамт ШХАБ-ын хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүй, мөн олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, өнөөгийн байдалд эрсдэл, өрсөлдөөн сорилтыг хамтдаа зохицуулах, аюулгүй байдлаа баталгаажуулж, хөгжлийг хамтдаа ахиулах тухай гүнзгий авч хэлэлцэх болно. Хятадын тал “Шанхайн үзэл санаа”-г үргэлжлэн өргөж, ШХАБ-ын нягтрал итгэлцлийг бэхжүүлэх, улс төр, аюулгүйн байдал, эдийн засаг, хүмүүнлэг, гадаад харилцаа зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санал санаачилга дэвшүүлж, талуудтай хамт ШХАБ-ын шинэ хөгжлийг ахиулна. Дээд чуулга уулзалтад, Ши Жиньпин дарга бусад гишүүн орны удирдагчидтай хамт “Бишкекийн тунхаг”-т гарын үсэг зурж, нийтлэх бөгөөд хурлын сонсгол мэдээ нийтэлж, олон салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, батлах юм. Дээд чуулга уулзалтын хугацаанд Ши Жиньпин дарга холбогдох орны удирдагчидтай хамт хоёр талт уулзалт хийнэ гэжээ.

Жан Ханьхүй хэлэхдээ. Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал байгуулагдсаны 27 жилийн турш, талууд харилцаа холбоогоо нэмэгдүүлж, итгэлцлээ зузаатган, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэсэн юм. 2014-2018 онд Хятадын тал тус хурлын даргалагч орноор ажилласан хугацаандаа үүрэг хариуцлагаа сайтар хэрэгжүүлж, Шанхайн дээд хэмжээний хурлыг амжилттай зохион байгуулж, хамтын, ерөнхийлсөн, хамтын ажиллагаа, тогтвортой Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг санаачлан хэрэгжүүлснийг Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын талууд өндрөөр үнэлсэн юм. Ноднин 9-р сард Хятадын тал даргалагч орны үүрэг хариуцлагаа Тажикстанд хүлээлгэн өгсөн юм. Шинэ нөхцөл байдалд, гишүүн орнууд тус хурал хөгжлийн эерэг хандлагаа хадгалж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг ахиулахад улам их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын үеэр Ши Жиньпин дарга улс орнуудын удирдагчидтай хамт зургаа авахуулах, удирдагчдын хурал, угтах хүлээн авалт зэрэг үйл ажиллагаанд оролцох юм. Энэ удаагийн дээд хэмжээний хурал “Хамтын эрмэлзэл: Аюулгүй, хөгжиж дэвшсэн Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бүс нутгийн төлөө” хэмээх сэдвээр зохиогдоно. Хятадын тал бүс нутгийн чиг хандлагын хөгжил өөрчлөлтөд анхаарал хандуулж, хамтын, ерөнхийлсөн, хамтын ажиллагаа, тогтвортой аюулгүй байдлын үзэл ойлголтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, олон салбарын итгэлцлийг нэмэгдүүлэх арга хэмжээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Дээд хэмжээний хурлаар мөн тунхаг батлан нийтэлнэ гэжээ.

Тэрээр: Талуудын хамтын хүчин чармайлтаар, Ши Жиньпин даргын Киргиз, Тажикстан хоёр оронд хийх айлчлал, мөн ШХАБ, Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээнд хуралд бүрэн дүүрэн амжилттай оролцож, шинэ нөхцөл байдалд, Хятад-Киргиз, Хятад-Тажикстаны харилцааг шинэ шатанд гарган, ШХАБ болон Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал шинэ гараанаас хөгжиж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад улам их үүрэг гүйцэтгэх нь зайлшгүй юм гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124607308