Ши Жиньпин Киргизстан, Тажикистан улсад төрийн айлчлал хийнэ
2019-06-10 10:44:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ   Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 12-14-нд тус улсад төрийн айлчлал хийхийн зэрэгцээ Бишкект болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хуралд оролцоно гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан өчигдөр мэдээллээ.

Үүний дараа Бүгд Найрамдах Тажикстан Улсын Ерөнхийлөгч Эмомали Ракмоновын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 14-16-нд Душанбед болох Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын V чуулга уулзалтад оролцож, Тажикстан улсад төрийн айлчлал хийх юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124602121