"Ши Жиньпин улсыг засаж төр барих тухай өгүүлсэн нь" 2-р ботийг үндэстний цөөнхийн үсэг бичгээр орчуулж хэвлэн тараалаа
2019-05-31 17:25:00 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 30-ны цахилгаан мэдээ "Ши Жиньпин улсыг засаж төр барих тухай өгүүлсэн нь" 2-р ботийн монгол, түвд, уйгар, хазах, солонгос зэрэг 5 хэлээрх орчуулгын ажил дуусаж, саяхан улс даяар хэвлэн тараав.

Үндэстний бүс нутгийн өргөн олон боловсон хүчин иргэдэд Ши Жиньпингийн шинэ эрин дэх Хятадын онцлогт социалист үзэл санааг суралцуулж ойлгуулж, Ши Жиньпингийн шинэ эрин дэх Хятадын онцлогт социалист үзэл санаагаар тархи толгойгоо зэвсэглэж, практикийг удирдан, ажлаа ахиулахын тулд, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтэс болон Хятадын Үндэстний ажлын хороо хамтран, Хятадын Үндэстний хэл бичгийн орчуулгын товчоо болон Үндэстний хэвлэлийн газрыг зохион байгуулж, "Ши Жиньпин улсыг засаж төр барих тухай өгүүлсэн нь" 2-р ботийг 5 үндэстний хэлээр орчуулан хэвлүүлэх ажлыг дуусгав.

"Ши Жиньпин улсыг засаж төр барих тухай өгүүлсэн нь" 2-р ботийг ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтэс болон Төвийн сурвалж бичгийн судалгааны газар, Хятадын гадаад хэлний хэвлэлийн газар найруулж, 2014 оны 8-р сарын 18-наас 2017 оны 9-р сарын 29 хүртэлх хугацааны Ши Жиньпингийн илтгэл, ярилцлага, тавьсан яриа, цохолбор, баярын цахилгаан зэрэг 99 зохиол ба энэ хугацаан дахь Ши Жиньпингийн 29 ширхэг зургийг оруулсан байна. Энэ ном нийт 17 тусгай сэдэвтэй бөгөөд Ши Жиньпингээр цөм болгосон ХКН-ын Төв хороо нь бүх нам, бүх үндэстнийг эв нэгдүүлэн удирдан дагуулж, шинэ эринд бүх ард түмнийг Хятадын онцлогт социализмын үзэл санааг баримлан хөгжүүлж бий аугаа практикийг амьдлагаар тэмдэглэж, Ши Шиньпингийн шинэ эрин дэх Хятадын онцлогт социализмын үзэл санааны хөгжлийн хандаш болон чухал агуулгыг харуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124568691