Ши Жиньпин өөрчлөлтийг гүнзгийрүүлэх хурлыг даргалан хуралдуулав
2019-05-30 10:39:57 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төвийн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 29-нд уг зөвлөлийн VIII хурлыг даргалан хуралдуулав.

Тэрээр энэ үеэр хэлэхдээ, “Өдгөө Хятадын нийгэм, эдийн засаг гүнзгий өөрчлөлт хувиралтын дунд байна. Гадаадын тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж, өөрчлөлтөд олон шинэ байдал, шинэ асуудал тулгарч байна. Бид стратегийн тогтвортой хүчнийг баталгаажуулж, асуудлыг зөв тийш удирдан дагуулж, нарийвчилсан бодлого гаргаж, чухал зөрчил ба тулгамдсан асуудлыг зохицуулах талаар бодит үр дүн бүхий арга хэмжээ хэрэгжүүлж, өөрчлөлт нь эдийн засаг нийгмийн хөгжилд үйлчлэхийг түлхүү ахиулна” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124561650