Ши Жиньпин төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2019-05-29 15:26:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жан Шяосүн, Лүө Жэнгуан\ ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 28-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд Дэлхийн цагаач хятадын холбооны нөхөрлөлийн 9 дүгээр хурал болон Хятадын хилийн чанадын нөхөрлөлийн нийгэмлэгийн V зөвлөлийн 1 дүгээр хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тэрээр Намын төв хороо, Төрийн зөвлөлийг төлөөлөн тэдэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, даян дэлхийн олон газрын цагаач хятадуудад чин сэтгэлийн мэнд хүргэв. Ши Жиньпин төлөөлөгчидтэй ярилцаж, зураг авахуулжээ.

ХКН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Намын төв хорооны Нэгдмэл фронтын хэлтсийн дарга Ю Чюань Хятадын хилийн чанадын нөхөрлөлийн нийгэмлэгийн V зөвлөлийн дүгээр хуралд үг хэлэхдээ Хятадын хилийн чанадын нөхөрлөлийн нийгэмлэгийн 4 дүгээр зөвлөлийн олсон амжилтыг өндрөөр үнэлж, хилийн чанадын нөхөрлөлийн нийгэмлэгийн гишүүд Ши Жиньпингийн шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаан дор нэгдэн, Хонгконг, Макао, Тайвань болон хилийн чанадын нөхөрлөлийн нийгэмлэгт тохиогоод байгаа боломж болон өрсөлдөөнийг гүнзгий задлан шинжилж, Хятадын үндэстний аугаа сэргэн мандалт хийх энэ удаагийн нээлтийг гүнзгийрүүлж, энх тайванч үзлийг бадруулж, хүн төрөлхтний соёл иргэншлээс харилцан суралцах туршлага солилцохыг ахиулахад нэн их хувь нэмэр оруулсугай хэмээн уриалсан байна.

Хурлаар Хятадын хилийн чанадын нөхөрлөлийн нийгэмлэгийн 4 дүгээр зөвлөлийн ажлын илтгэл, “Хятадын хилийн чанадын нөхөрлөлийн нийгэмлэг болон Хятадын хилийн чанадын солилцооны нийгэмлэгийг нэгтгэх тухай шийдвэр”, “Хятадын хилийн чанадын нөхөрлөлийн нийгэмлэгийн дүрэм” зэрэг баримт бичгийг хянан батлав. Ю Чюанийг Хятадын хилийн чанадын нөхөрлөлийн нийгэмлэгийн даргаар, мөн 26 дэд дарга болон 230 байнгын гишүүнийг сонгожээ.

Дэлхийн цагаач хятадын холбооны нөхөрлөлийн хурал өнөөдөр хуралдах бөгөөд 90 гаруй улс орны цагаач хятадын холбооны 450 удирдлага оролцоно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124557537