Ши Жиньпин Грекийн Ерөнхийлөгч Павлопулостой хэлэлцэв
2019-05-15 09:26:44 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

14-нд Ши Жиньпин Грекийн Ерөнхийлөгч Павлопулостой хэлэлцэв. Хэлэлцээрээс өмнө Ши Жиньпин Павлопулосыг хүлээн авах ёслол зохион байгуулжээ. /Зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Янь Янь/

Синьхуа агентлагийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ

14-нд Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцохоор хүрч ирсэн Грекийн Ерөнхийлөгч Павлопулосыг хүлээн авч хэлэлцэв.

14-нд Ши Жиньпин Грекийн Ерөнхийлөгч Павлопулостой хэлэлцэв. Хэлэлцээрээс өмнө Ши Жиньпин Павлопулосыг хүлээн авах ёслол зохион байгуулжээ./Зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Жан Лин/

 "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны 2-р дээд чуулга уулзалтын дараа, Хятад улсын зохион байгуулах гэж буй гадаад харилцааны бас нэгэн чухал үйл ажиллагаа буюу Азийн соёл иргэншлийнярилцлагын хурал удалгүй эхлэх гэж байна.

14-нд Ши Жиньпин Грекийн Ерөнхийлөгч Павлопулостой хэлэлцэв. Ши Жиньпин, тэргүүн хатагтай Павлопулос болон тэргүүн хатагтайн хамт зураг авахуулав./Зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Жюй Пэн/

Уг хуралд оролцох гадаадын улс төрийн томчуул залгаагаар Бээжинд хүрэлцэн ирснээр Ардын Их Хурлын Танхимд "Тэргүүн нарын гадаад харилцаа" дахин ид өрнөж эхэлсэн байна.

Хэлэлцээрээс өмнө Ши Жиньпин Павлопулосыг хүлээн авах ёслол зохион байгуулжээ. Пэн Лиюань, Дин Шюешян, Ян Жечы, Хуан Күньмин, Чэнь Дү, Ван И, Ли Бинь, Хэ Лифэн нар хүлээн авалтын ёслолд оролцожээ.

14-нд Ши Жиньпин Грекийн Ерөнхийлөгч Павлопулостой хэлэлцэв. /Зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Янь Янь/

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124495489