БНХАУ-ын дарга Ши Жиньпин Элчин сайдуудыг чөлөөлж томилов
2019-05-09 16:03:14 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ   БНХАУ-ын дарга Ши Жиньпин БХАТИХ-ын Байнгын хорооны шийдвэрийн дагуу дараах Элчин сайдыг чөлөөлөх ба томилохоор тогтов. Үүнд:

Нэг. Чэнь Вэйчинг БНХАУ-аас Бүгд Найрамдах Ирак улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлж, Жан Таог БНХАУ-аас Бүгд Найрамдах Ирак улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.

Хоёр. Ли Хуашиныг БНХАУ-аас Саудын Арабын хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлж, Чэнь Вэйчинг БНХАУ-аас Саудын Арабын хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.

Гурав. Чэнь Гүөюг БНХАУ-аас Бүгд Найрамдах Экваторын Гвиней улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлж, Чи Мэйг БНХАУ-аас Бүгд Найрамдах Экваторын Гвиней улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.

Дөрөв. Ван Юйлиныг БНХАУ-аас Бүгд Найрамдах Экватор улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлж, Чэнь Гүөюг БНХАУ-аас Бүгд Найрамдах Экватор улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.

Тав. Ү Пэнг БНХАУ-аас Бүгд Найрамдах Сьерра Леон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлж, Хү Жанлянг БНХАУ-аас Бүгд Найрамдах Сьерра Леон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.

Зургаа. Ван Шюефэнг БНХАУ-аас Самоа тусгаар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлж, Цао Шяолянг БНХАУ-аас Самоа тусгаар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124472608