Сөөм өвсний энэрэл хайраар ээжийн ачийг яаж хариулнам—Тал нутгийн хатан зоригт ээж Цэвэгдоржийн үйл ажиллаагааг тэмдэглэв
2019-04-30 15:07:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Синьхуа агентлэгийн сурвалжлагч Чай Хайлян, Урьхан\Тал нутгийн эгэл жирийн нэгэн ээжийн жирийн бус үлгэр Баргын тал нутагт тархан дэлгэрэв. Гурван хүү нь идэр насандаа нөгчиж, насанд хүрээгүй 4 ачийг нь энэ дэлхийд өнчрүүлэн хоцроожээ. Настан тэднийг асран тэжээж хүн болгосноор барахгүй, их сургуулийн оюутан болгон хүмүүжүүлжээ. Аз бусын өмнө тэр эрс хатуу, өршөөл хайр, шургуу хөдөлмөрөөрөө энэхүү сарних шахсан гэр бүлийг тулгуурлаж, бас хол ойрд алдаршсан баяжин чинээлэгжих чадвартан, ядууг бууруулах үлгэр жишээ болсон байна.

Түүнийг Цэвэгдорж гэдэг, 73 настай, ӨМӨЗО-ны Шинэ Барга зүүн хушууны Ганжуур сумын Их хүрээ гацааны малчин, коммунист намын гишүүн, мөн тэтгэвэрт гарсан багш юм.

“Эмээ минь багш байсных байх, үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх талаар ойр хавийн хүмүүс бүр түүнийг хүрэхгүй”. Настны ач хүү Асган энэ жил Хятадын Тариалангийн их сургуулиас магистр цол хамгаалж, удалгүй Японд очиж суралцахаар байна. Түүний ой тойд эмээ нь үелд ах дүү дөрвүүлийг хатуу чанга шаардаж оюун санааны урамшууллыг чухалчлан ерөөс ялдар хаяхгүй байдаг аж.

Түүний санаж байхаар, бага сургуульд байхад нь нэг удаа хамт сурагч нь түүнийг аавгүй гэж хэлэхэд тэр түүнтэй зодолдож, дийлэгдэснийхээ дараа уйлаад гэртээ харьж эмээгээсээ ааваа авах гэж нэхжээ. Эмээ нь зодолдох нь жинхэнэ чадвар биш, сайн суралцдаг л юм бол бусдыг ялж чадна гэж төв чангаар сургажээ. Аав нь хэдий хүдэр чийрэг байсан ч зөвхөн нэгэн цагийн түшиг болж болно … биеэ даасан, өөрөө хүчирхэгжсэн, эрдэм чадвартай болгосон нь эмээгийнхэн тэдэнд уламжилсан эрдэнэ юм гэдгийг нас нэмэгдэхийг дагалдан тэд бага багаар ойлгож иржээ. Үнэндээ, хүүхдүүд аавынхаа тухай ярихад зүрх нь өөрийн эрхгүй шимширдэг, гэвч нулимсаа дотогшоо урсгахаас өөр аргагүй гэж Цэвэгдорж хэлэв.

Хүү нь нас барсны дараа настан бүх гэрийн тулгуур болж ажил амьдралыг бүр ганцаар хийдэг болжээ. Нөхөр болон гэртээ үлдсэн их хүү бэр нь түүний зүүн баруун туслагч болж байсан ч 2013 онд өвгөн нь нас барсан байлаа.

“Хэрвээ ийм сайн хадам ээж байгаагүй бол манай гэр аль хэдийн сарничихсан” гэж их хүү бэр Цэцэнчимэг сэтгэл догдлон ярилаа. Тухайн жил хадам ээж минь намайг өөр нөхөрт мордчих, хүүхдийг чинь хамт өгч явуулъя гэж ятгасан. Тэгэхэд нь би намайг үлдээгээч гэж гуйсан, би хүүхдээсээ салж чадахгүй, бас түүнээс салж чадахгүй… тэр намайг хуримлах үед хацрыг минь илбэсээр хувь ерөөлтэй хүүхэн манай гэрт ирлээ гэж хэлснийг нь би насаараа цээжилж явна…

Энэ гэрийн хүн болгон цайлган энэрэнгүй сэтгэлтэй бөгөөд явдал бүхэнд ёс дүрэмтэй, ажлыг хэн хийвэл хэн дуусгах ёстой, бусад хүн хавсарч тусалж болохгүй. Эмээ нь ёс дүрэм тогтоодог мөртлөө түрүүлэн хэрэгжүүлдэг.

Өвлийн үлдэгдэл цас хайлаагүй. Тасхийм хүйтэн хаврын нэгэн өглөө хүүхдүүд босч гараад гадна овоо аргал байхыг цочисхийн олж харлаа. Энэ бол эмээгийн нэг шөнө шургуу хатуужилтайгаар биелүүлсэн үүрэг мөн гэдгийг хүүхэд дотроо мэдэж, үүнээс эхлэн дүрэм тогтоолыг эвдсэн хүн ерөөс гараагүй.

Дөрвөн ач нь 10 сартайдаа сүүнээс салж эмээтэйгээ хамт амьдарч байсан ч настан харин хүүхдүүдийнхээ нэн өндөр, нэн хол явахыг хүсдэг. Асганыг тавдугаар анги болоход нь хэдэн мянган километрын хол Хөх хотод бичиг үзүүлэхээр ээж Цэцэнчимэгтэй нь хамт явуулав. Бусад хэдэн ач нь залга залгаар өвөөнтэйгээ хамт хот орж сургууль соёлын зам мөрийг хөөж, аливаа зардлыг бүр настан хөдөөд биеэ дааж мал аж ахуй эзэгнэж хангасан билээ.

Настан бүх малаа гурван хэсэг хувааж, гурван хүү бэртээ бүр хувь оноон чихээр нь ялгаад, өрх болгоны өдөр бүрийн үйлдвэрлэл амьдралын орлого зарлагын байдлыг нарийн хянамгай тэмдэглэдэг. Ийнхүү дэвтэр дээрх данс нь тодорхой бол гэр зуурын явдал нь ч тодорхой болж ирдэг байна.

Ач нар нь сургууль эхлэхэд буй бүхий зардлыг нь төсөвлөн бодож нэг л удаад банкны картанд нь шилжүүлж, дундаас нь нэмж болдоггүй болохоор дураараа мөнгө хэрэглэхээс сэргийлж чаджээ.

Хэдийгээр тэтгэврийн цалинтай бөгөөд мал аж ахуйн элбэг оролготой боловч тэр өөрөө арвилж хэмнээд нөхөөстэй өмд өмсдөг. Нэг удаа нэг хонины арилжаачин үзэн ядахдаа, одоо хэн ийм өмд өмсөж байх вэ, би танд зургаан шинэ өмд авч өгъе гэж хэлжээ.

Цэцэнчимэг энэ үлгэрийг ярьж бараад сэтгэл хөдлөн, сөөм өвсний хир энэрэл хайраар бид ээжийн ачийг яаж хариулна даа гэж байлаа.

Ганжуур сумын суман дарга Мандлаагаас настан сайн сайхан гэрийн суртлыг чармайн бий болгож байна. Энэ нь хүүхдэд авч хэлбэл хүний амьдралын хамгийн их эд хөрөнгө болсон байна гэв. Цэвэгдорж одоо 700 гаруй хонь, 118 үхэр болон 53 адуутай, 600 шахам төл тосч бий. Энэ нь эргэн тойрны малжих оронд ховор байдаг мал аж ахуйн том өрх болно. Дал гарсан нэгэн настан яагаад ийм мундаг их адал хөрөнгөтэй болсон бэ ?

“ Эндхийн өвс жилээс жил сайн ургаж байна. Сайн амь ахуйн орчинтой бол сайн амьдрал байж чадна!” настанд өвөрмөц амь ахуйн үзэлт ба баяжлын туршлагатай. Тэр өөрийн 2000 гаруй га бэлчээрээ 4 хэсэг хувааж, жилийн дөрвөн улиралд 4 малжих цэгийн хооронд сэлгэн малжиж, 10 өдөр алсалах бүр нэг удаа талбай сольж, гэрээ нүүлгэдэг. Ийнхүү бага хэвчээний нүүдэл малжлын амь ахуйн систем нь түүний үхэр хонийг тарга сайтай болгож, намар болоход бас нилээд арвин өвс хадаж хураадаг.

“Хэсэглэсэн бэлчээрийн өвсний ургац ба төрөл зүйл бүр адилгүй, зарим өвсийг хонь идвэл тарга авч, намар идэхэд тохиромжтой байдаг; Харин зарим өвсийг идвэл шээлгэдэг, хонь идсээр тарга унах тул идэж болохгүй.” Түүний үзэхээр, энхүү ус бэлчээрийг дагаж мал малжих үйлдвэрлэлийн арга нь малын өсөлтөд ашигтайгаар барахгүй, нэн чухал нь билчээрийг амаржуулан тэнхрүүлэх цагтай болгож, амь ахуйн сэргэлтэд ашигтай байдаг.

Уламжлалт нүүдэл малжилтай адилгүй, Цэвэгдоржийн шинэ маягийн нүүдэл малжлын амьдрал нь мал малжихад тааламжтай тоосгон байшин ба дулаан хашаа саравч барьж, мөс цас, салхин шуурганы гамшигт учирсан ч хүн мал бүр амар төвшин байдаг.

Ойр хавийн малчид түүний үйлдлэгийн дундаас сэлгэн малжихын сайн талыг олж харсан боловч дуурайж хийх хүн байхгүй, учир нь жилийн дөрвөн улиралд нааш цааш нүүж явах нь маш ядралтай гэж тэд үздэг.

Хамтаар хөдөлмөрлөн баяжъя гэж настан 7 ядуу хүчирдэлтэй өрхийг дагуулан хоршоо байгуулсан ч зарим малчид нэг л жилийн хооронд нүүдэл малжлын амьдрал ба настны чанга хамааралтад тэсэхгүй болж зохион байгуулалтаасаа салж гарсан байна. Гэрийн хөдөлмөр хүч хүнд ноцтой дутагдаснаас болж олон жилийн турш настан өндөр цалингаар ядуу хүчирдэлтэй өрхийг хөлслөн өөрийгөө тэтгэх ба ядууг тэтгэхийг уялдуулах зорилгодоо хүрч чадсан байна.

Хоньчин Чү-И бол даруй түүний доторх нэг нь болно. Чү-И сардаа 5000 юаний цалинтай, бүтэн жил ажиллавал бас 10 хурга шагнадаг.

Настан бол түүний хамгаас биширдэг хүн, ойр хавьд үйлдвэрлэлийн нэгдүгээр байранд одоо хүртэл ажиллаж байгаа хүн дотор тэр бол хамгийн өндөр настай, хамгийн мөнгөтэй хүн юм. Настны хөл нь муу байгаад юунд хотод очиж жаргахгүй вэ гэж Чү-И хэлж байв.

Гэхэд настан харин, хүүхдүүд айл бүл болж, ажил үйлсээ босгочихвол миний үүрэг дуусчихна гэж хариулж байлаа.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124437875