Ши Жиньпин “Нэг бүс-Нэг зам”-ын олон улсын оюуны сангийн хамтын ажиллагааны хороо байгуулагдах хуралд баярын захидал илгээв
2019-04-25 15:00:21 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ Энэ сарын 24-нд Бээжин хотноо болсон “Нэг бүс-Нэг зам”-ын олон улсын оюуны сангийн хамтын ажиллагааны хороо байгуулагдах хуралд Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Түүхийн хөгжил, соёл иргэншлийн өрнөл, хүн төрөлхтний дэвшил нь дэвшилтэт үзэл бодлын дагууллаас салж үл чадна. “Нэг бүс-Нэг зам” санаачилга Хятадаас үүсэлтэй ч дэлхий нийтийнх юм. Талуудын хамтын чармайлтаар “Нэг бүс-Нэг зам” нэгэнт нээлттэй багтаамжтай олон улсын хамтын ажиллагааны индэр болсон бөгөөд өргөн хүрээлэлтэй дэлхийн хамтын бүтээгдэхүүн мөн. Оюуны сан бол “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулах чухал хүчин юм. Оюуны сангийн солилцоо болон хамтын ажиллагаа өрнүүлэх нь харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, танилтаа нэгтгэхийг ахиулж, “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулах ажлыг нэн өндөр түвшинд хүргэх болно.

“Нэг бүс-Нэг зам”-ын олон улсын оюуны сангийн хамтын ажиллагааны комисс байгуулагдсан нь улс орнуудын оюуны сан үзэл бодлын яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх, бодлогын зөвлөгөө өгөхөд чухал индэр хангажээ. Хамтын ажиллагааны хороо эрдэм шинжилгээний гүнзгий солилцоо өрнүүлж, нэн олон өндөр чанартай судалгааны бүтээл гаргаж, “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулах ажлыг гүнзгий, бодитой болгож, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад хувь нэмэр үзүүлэхийг хүсч байна” хэмээн онцолжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124414607