Ши Жиньпин баярын захиа илгээв
2019-04-23 17:06:09 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 23-нд Бээжинд “Нэг бүс-нэг зам”-ын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны холбооны зөвлөлийн анхдугаар хурал болов. Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд баярын захиа илгээжээ.

Ши Жиньпин, “Нэг бүс нэг замыг Хятад улс санаачилсан боловч дэлхий дахинд боломж нээж, үр ашиг хүртээх юм. Талууд энх тайвнаар хамтран ажиллаж, нээлттэй, уужуу, харилцан суралцаж, туршлагаа хуваалцан, харилцан ашигтай хамтдаа ашиг олох торгоны замын үзэл баримтлалаар Нэг бүс нэг замыг энх тайвны, хөгжлийн, нээлттэй, ногоон, инновацийн, соёлын зам болгон хөгжүүлье” гэжээ.

Ши Жиньпин, “Нэг бүс нэг зам санаачилгаас хойш, Нэг бүс нэг замын сүлжээг байгуулах явцад хэвлэл мэдээллийн байгууллага идэвхтэй, бүтээлчээр оролцож ирсэнд баяртай байна. Нэг бүс нэг зам хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны холбоо улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл солилцох чухал индэр бий болгож байна. Гишүүн байгууллагууд ойлголцол, хамтын ажиллагаа, стратегийн уялдаагааг нэмэгдүүлэн, Нэг бүс нэг замын тухай илүү ихийг мэдээлж, Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулахад олон нийтийн эерэг уур амьсгал бүрдүүлж өгөхийг хүсэж байна” гэж цохон тэмдэглэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124405634