Ши Жиньпин Өвөр монголын төлөөлөгчдийн хянан зөвлөлдөх хуралд оролцов
2019-03-06 09:00:02 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган энэ сарын 5-нд эхэлсэн. Мөн өдрийн үдээс хойш Ши Жиньпин дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн хянан зөвлөлдөх хуралд оролцож, төлөөлөгчидтэй хамт Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, тодорхой мэдээлэл өгөв.

Экологийн соёл иргэншлийн байгуулалтыг эрчимжүүлэх стратегийн тогтоон барих хүчийг өөрчлөхгүй

“Ногоон хөгжил” бол Ши Жиньпин дарга болон төлөөлөгчдийн хамгийн олон хэлсэн титэм үг болно. Хятадын эдийн засаг өндөр хурдацтай хөгжиж байснаас чансаатай хөгжил тийш өөрчлөгдөж байгаа явцад бохирдлыг сэргийлэх болон байгаль орчныг засан сайжруулахад чухал давааг даван туулах болно.

Бид тэсвэр хатуужилтай байж, энэ давааг даван гарах хэрэгтэй. Экологийн орчны хамгаалах байгуулалтыг эрчимжүүлэх стратегийн тогтоон барих хүчтэй байх хэрэгтэй.

Ши Жиньпин, “Эдийн засгийн хөгжилд хүндрэлтэй болох үед төсөл хэрэгжүүлж, байгаль орчныг хохироож эдийн засгаа нэмэгдүүлэх үзэл бодолтой байж болохгүй. Экологийн хамгаалалтын улаан шугамыг эвдэж болохгүй.

Өвөр монгол Хятадын умард хилд байрлаж, БНХАУ-ын хамгийн эрт байгуулагдсан үндэстний цөөнхийн өөртөө засах орон бөгөөд үндэстний цөөнхийн өөртөө засах тогтолцоо хэрэгжүүлсэн анхны газар болно. Тэнд 55 үндэстний цөөнх оршин амьдарч байна.

Өвөр монголыг Хятад улсын умардын экологийн чухал халхавч болгон бүтээн байгуулах нь бүх улсын хөгжлийн их талаас тогтоосон стратегийн статус юм. Мөн Өвөр монголын заавал хүлээх чухал хариуцлага юм” гээд Өвөр монгол хэрхэн ногоон хөгжлийг хэрэгжүүлэх тухай тэрээр санал дэвшүүлсэн юм.

-Эдийн засгийн хөгжил болон экологийн орчны хамгаалалтын харилцааг зохистой зохицуулж, стратегийн байршилд нийцсэн Өвөр Монголын онцлогийг харуулсан шинэ зам хайх

-Тал хээр болон ой шугуйг хамгаалах нь Өвөр монголын экологийн системийн хамгаалалтын тэргүүн чухал үүрэг болно. Экологийн системийн дотоод жам ёсоор сэргээн засахыг чухал болгож, газар нутагт нь тохируулан төрөл хуваан системтэй, урт хугацаагаар засах хэрэгтэй.

-Ард иргэдийн тусгаж байгаа байгаль орчны товойм асуудлыг сайтар зохицуулах хэрэгтэй. Энэ бол байгаль орчин, ардын амьдралыг сайжруулах тулгам шаардлага мөн, Экологийн соёл иргэншлийн байгуулалтыг эрчимжүүлэх чухал үүрэг мөн.

Ши Жиньпин ӨМ-ын иргэдийн амьжиргааны нарийн ширийн асуудалд хамгаас илүү сэтгэл гаргаж байна

Хөлөнбуйрт ойн баялгийг хамгаалах төсөл хэрэгжүүлсний улмаас ойн аж ахуй эрхэлж байсан 26 мянга 300 ажилчин мод огтлохоо больж, хамгаалах ажилд шилжсэн талаар Хөлөнбуйр хотын намын хорооны нарийн бичгийн дарга Юй Лишинь танилцуулж байхад Ши Жиньпин дарга эдгээр ажилчдын амьдрал ахуйг хэрхэн тохируулсан тухай асууж байлаа.

“Малчдыг дайчлан чинээлэг амьдралтай болгох” асуудлаар БХАТИХ-ын төлөөлөгч монгол үндэстэн Ү Юньбө үг хэлж, нутагтаа үхэр тэжээх хоршоо байгуулж, 5 жилийн турш тэжээж бордохоос нядалж боловсруулах, борлуулах, гуанз ресторан ажиллуулах зэрэг аж үйлдвэрийн холбоосыг бүрдүүлж, орон нутгийн болон эргэн тойрны бүртгэгдээд байсан ядуу өрхийг ядуурлаас ангижруулсан талаараа танилцуулжээ.

Хэлэлцүүлгийн дараа Ү Юньбө сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ, “Ши Жиньпин дарга миний хэлэхийг маш нямбай сонсож байсан. Миний асуултад хариулж, манай хоршоог сайшаасан бөгөөд ийм хоршоог илүү байгуулж, энэ загвараар ажиллахыг дэмжиж, тогтвортой хөгжлөө баталгаажуулах ёстой гэсэн юм” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124198313