Ши Жиньпин Бээжинд анхан шатны боловсон хүчин олон түмнийг эргэн үзэв
2019-02-03 09:44:03 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн 2-р сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ 

Хятадын цагаан сарын баяр дөхөж байгааг тохиолдуулан, ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Бээжинд анхан шатны боловсон хүчин олон түмнийг эргэн үзэж, Бээжингийн Олимпийн өвлийн наадам, Өвлийн паралимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцан, Хятадын үндэстнүүдийн ард түмэнд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, үндэстндийн ард түмэнд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөж, эх орон хөгжин цэцэглэх сайн сайхан ерөөл дэвшүүлэв.

ХКН-ын ТХ-ны УТТ-ны байнгын гишүүн, ТЗ-ийн Ерөнхий сайдын орлогч Хань Жэн бараа болж Бээжингийн Олимпийн өвлийн наадам, Өвлийн паралимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцав.

1-ний өдрийн үдээс өмнө, Ши Жиньпин Бээжин хотын Цагдаагийн газарт хүрч албан хаагч, баатруудын төлөөлөгчидтэй нэг бүрчлэн гар барилцаж, Бүх Хятадын өргөн олон цагдаа нарт цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ше Хуаньчы\

1-ний өдрийн үдээс өмнө Ши Жиньпин Чяньмэнь хаалганы зүүн хэсгийн Фаочан 4-р гудамжны 32 дугаар хүрээний хаалган дээр "Буян" үсэг нааж, иргэдэд аз жаргал хүсэн ерөөв. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Жюй Пэн\

1-ний өдрийн үдээс өмнө, Ши Жиньпин Чяньмэнь хаалганы зүүн хэсгийн Цаочан 4-р гудамжны иргэдийг эргэн үзэв. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ше Хуаньчы\

1-ний өдрийн үдээс өмнө, Ши Жиньпин Чяньмэнь хаалганы зүүн хэсгийн Сочанг 4-р гудамжны Жү Маожиний гэр бүлийхэнтэй хамт банш барин хуучилж байгаа нь. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Жюй Пэн\

1-ний өдрийн үдээс өмнө, Ши Жиньпин Чяньмэнь хаалганы зүүн хэсгийн Цаочан 4-р гудамжны ахуйн үйлчилгээний газрын хорооллын амжилтуудыг эргэн үзэв. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ше Хуаньчы\

1-ний өдрийн үдээс өмнө, Ши Жиньпин Чяньмэнь хаалганы Цаочан 4-р гудамжны иргэдтэй сар шинийн золголт хийж, Хятадын үндэстнүүдйин ард түмэнд цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Жюй Пэн\

1-ний үдээс өмнө, Ши Жиньпин Чяньмэнь хаалганы зүүн хэсгийн иргэдийг эргэн үзээд буцах замдаа Чяньмэнь хаалганы Шытөү гудамжны түргэн хүргэлтийн үйлчилгээний цэгт хүрч яаралтай ажиллаж байгаа ажилтнуудыг эргэн үзэв. \Синьхуа агентлаг\

1-ний өдийн үдээс хойно, Ши Жиньпин Шыжиншань дахь Нийслэлийн ган төмрийн компанийн Өвлийн олимпийн зохион байгуулах комиссын оффисанд Бээжингийн өвлийн олимпийн зохион байгуулах комиссын ажилтан, сайн дуртнуудын төлөөлөгчийг эргэн үзэв. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ше Хуаньчы\

1-ний өдрийн үдээс хойно, Ши Жиньпин Үндэсний өвлийн спортын сургалтын төвд тамирчин болон дасгалжуулагчдыг урамшуулан зоригжуулав. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ше Хуаньчы\

1-ний өдрийн үдээс хойш, Ши Жиньпин Үндэсний өвлийн спортын сургалтын төвд үндэсний хурдан тэшилтийн багийн тамирчдын тэмцээнд бэлтгэж байгаа байдалтай танилцав. \Гэрэл зургийн Синьхуа агентлагийн сурвалжлагч Лю Бинь\

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124082486