“БНХАУ-ын гэрээний өгөгдлийн сан” ашиглалтад оров
2019-01-04 10:16:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн 1 дүгээр сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ “БНХАУ-ын гэрээний өгөгдлийн сан” энэ сарын 1-нд ашиглалтад орж олон нийтэд үнэгүй нээлттэй болов. Уг өгөгдлийн сан нь долдугаар сарын 1 хүртэл туршин ажиллаж дараа нь албан ёсоор ашиглалтад орно.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 2-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр “Гэрээний өгөгдлийн сан байгуулах бол ГХЯ-ны гэрээний удирдлагын түвшин, “Гадаад харилцаа ард түмний төлөө”-г хэрэгжүүлэх, “Нэг бүс-Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтад үйлчлэх чухал арга хэмжээ болно. Иргэд өгөгдлийн сангаас гэрээний текстийг татаж авах, гэрээний агуулгыг хайн унших, Е-майл ба утсаар холбогдох асуудлыг лавлан асууж болно” гэжээ.

Тэрээр бас уг өгөгдлийн сангийн холбогдох хаяг: http://treaty.mfa.gov.cn Лавлах утас: 86-10-65228572 Лавлах Е-майл: treaty@mfa.gov.cn болно. Иргэд эдгээрийг ашиглаж, нандин саналаа дэвшүүлэхийг хүсэж байна” гэжээ.

 

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123945695