Ши Жиньпингийн нэр хадсан зохиол Бурнейн хэвлэл мэдээлэлд нийтлэгдэв
2018-11-18 18:35:15 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн 11 дүгээр сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ  11 сарын 17-ны өдөр, Брунейд төрийн айлчлал хийхийн өмнө, дарга Ши Жиньпин Брунейн “Борнео сонин”, “See hua өдрийн сонин”, “Нэгдсэн өдрийн сонин”, “Sin chew өдрийн сонин”-д “Хятад Брунейн харилцааны шинэ хуудсыг хамтдаа бичиглэцгээе” зохиолоо нийтлүүлжээ.

Хятад Брунейн харилцааны шинэ хуудсыг хамтдаа бичиглэцгээе

БНХАУ-ын дарга Ши Жиньпин

Хассанал Болкиах Султан хаантны урилгаар миний бие 11 дүгээр сарын 18—20--ны өдрүүдэд Брунейд төрийн айчлал хийх болно. Энэ бол миний Бруней дэх анхны айлчлал болохоор би ихэд баярлаж байна.    

Бруней нь “Энх тайвны гүрэн” гэсэн утгатай ажээ. Тэндэх байгалийн гоё, гүн зузаан хотын зан үйл, эв эетэй нийгмийн байдал зэрэг нь эртний Хятадын яруу найрагч Тао Юаньмингийн шүлгэнд гардаг ариун орынг санагдуулна. Сүүлийн жилүүдэд Султаны гарамгай удирдлага доор Бруней нь өөрийн улсынхаа байдалд тохирсон хөгжлийн замаар замнаж, улс нь баян, иргэд нь жаргалтай болж чадсанд үнэхээр их баярлан бахдаж цаашдын их хөгжлийн дөрөөнд нь сүү дусааж байнам.

Хятад Бруней хоёр улс бол далайн наана цаанаас бие биенээ бараалж байдаг найрамдалт хөршүүд билээ. Түүнчлэн Бруней бол эртнээс аваад далайн торгоны замын чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Аль эрт баруун Хань улсын үед өвөг дээдэс маань энэхүү далайн замаар аялж, солилцоо хийж, найртай сайхан түүхийг бичиглэж үлдээсэн билээ. Жэн Хэ онгоцот ангиа дагуулан Брунейгээр хоёр удаа өнгөрөхдөө тухайн орны иргэдэд энх тайван, найрамдлыг авчирч өгөөд “Жэн Хэ генерал” хэмээн дуудагдах болсон нь яах аргагүй түүхийн үнэнтэй. Бандар сери бегава хотын “Ван Зүнбингийн зам” болон Пү Гүнгийн онгон, Хятадын Наньжин хотод байгаа “Бонигийн хааны онгон” зэрэг газруудаас, хоёр орны урт удаан түүхт найрамдлыг олж харж болно.

1991 онд, Хятад Бруней улстай албан ёсоор гадаад харилцаа тогтоож, хоёр орны мянган жилийн харилцаагаа сэргээлээ. Хоёр талаараа стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоосон 5 жилийн турш, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, хамтын ажиллагаа урагш ахиж, олон улс ба бүс нутгийн үйл ажиллагаанд харилцан дэмжиж ирсэн билээ. Хятад Брунейн харилцаа хамгийн сайхан цаг үедээ орж, том жижиг улсуудын хооронд харилцан эрх тэгш, харилцан ашигтай, хамтдаа хөгжих болдгийг харуулсан амьд жишээ болж чадсан.

Миний дурдсан “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтдаа байгуулах санаачилга маань Брунейн идэвтхэй дэмжлэгийг олж, хоёр талаараа харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурж, уг санаачилгыг Брунейн “2035 аугаа мөрөөдөл”-тэй ганзага нэгтгэж, хоёр орны харилцаанд шинэ хөдөлгөх хүчин нэмэрлэсэн билээ.

Энэ жилээс хоёр орны эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагаа асар хурднаар өргөжин тэлж, Хятад улс нь Брунейн хамгийн чухал түншийн нэг болсон билээ. Хэн-И Брунейн газрын тосны химийн үйлдвэр, “ГуаншиБрунейн эдийн засгийн коридор” хоёр том хамтарсан төсөл амжилттай хэрэгжиж байна. Брунейд хөрөнгө оруулалт хийж бизнес эрхлэх сонирхолтой Хятадын аж ауйн нэгж өдрөөс өдөр олширч буй нь Брунейн эдийн засгийн олон талт хөгжилд идэвхтэй нөлөө болсон байна. Хятадын аж ахуйн нэгж Брунейн дэд бүтцийн байгуулалтын үйл хэрэгт идэвхтэй оролцож, Пулаумуара бесарын гүүр, ТрисаРүмын хурдны зам, Үрүдүндугийн усан даланг байгуулж, Брунейн харилцан холбоолж нэвтрэлцэх түвшнийг дээшлүүлэн, Брунейн тухайн газрын “Хятадын нэрийн хуудас” болсон байна.

Хоёр орны хүмүүнлэгийн солилцоо өргөжин тэлсээр байна. Брунейн хамгийн их жуулчдын хамгийн ихэнх үүсвэр бол яах аргагүй Хятад улс билээ. Бандар сери бегавагийн гудамжаар хятад иргэдийн бараа тасардаггүй. Энэхүү хотоос Хонгконг, Шанхай, Ханжөү, Наньнин, Күньмин хотуудын чиглэлд шууд нислэгтэй болсон нь ирж очих жуулчдад агаарын коридорыг бий болгож өгчээ. Наньжин хот болон Бандар сери бегава хот ах дүү хот болсон нь Хятад Брунейн иргэдиийн нөхөрлөлд шинэ боломжийг нэмж өгчээ.

Энэ жил Хятад улсын өөрчлөлт нээлтийн 40 жил,  “Нэг бүс-Нэг зам” төслийн 5 жилийн ой тохиож байна. Хятадын тал гадагш нээлтээ баримталж, “Нэг бүс-Нэг зам”-ыг гүнзгийрүүлж бодитойжуулж, холбогдох улс орнуудын ард түмэнд нэн их буян үйлдэх болно. Хятад Бруней нь тус тусдаа “Хоёр зуун жил” зорилт болон “2035 аугаа мөрөөдөл”-ийн зангилгын үед оршиж байгаа учраас хоёр талаараа улам гүнзгий ойлголцож, найрамдлаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Брунейн харилцааны ирээдүйн хөгжлийг ахиулбал зохино.

——Улс төрийн харилцан итгэлцэлээ дээшлүүлэх хэрэгтэй. Хоёр талаараа стратегийн өндөрлөг болон алсын харалтаар Хятад Брунейн харилцааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, дээд хэмжээний харилцааг баримталж, улс төрийн харилцан итгэлцэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хятад улс нь Брунейн өөрийн байдалдаа тохирсон хөгжлийн замыг хүндэтгэн дэмжинэ.

——Ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Хятад улс Брунейн олон талжихад үргэлжлэн дэмжлэг үзүүлнэ. Гол болох хамтын ажиллагааны төслийг сайтар байгуулж, эрчим хүч, үндсэн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, цахим худалдаа болон далай тэнгисийн хамтын ажиллагаан дээр хамтран ажиллана. Хятадын аж ахуйн нэгжүүд Брунейд хөрөнгө оруулалт хийхийг урамшуулж, Брунейн сайн бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлохыг дэмжинэ.

——Хүмүүнлэгийн солилцоог гүнзийрүүлнэ. Хоёр талаараа соёл, эрүүл мэнд, боловсрол, спорт, аялал жуулчлал, хүний нөөцийн сургалт зэрэг тал дээрхийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Хоёр орны иргэний агаарын шууд нислэгийг дэмжиж, Хятадын жуулчдын Бруней руу явах, Брунейн иргэд Хятадад ирж суралцах, жуулчлах, ажиллахыг урамшуулан дэмжинэ.

——Олон улс болон бүс нутгийн үйл ажиллагаан дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Хятад улс Брунейтэй хамтаар ХятадАСЕАН-ы хоорондох хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн харилцааны хэлэлцээний хугацааг хурдлуулж, Брунейн зүүн Азийн зүүн хэсгийн бүс нутаг дахь нөлөөгөө нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 

Брунейд “Харилцан ойлголцолгүй болбол, гүнзгий нөхөрлөл байж чадахгүй” гэдэг цэцэн үг байдаг. Хятадын үгэнд: “Хүнтэй нөхөрлөхөд ойлголцох нь эрхэм” гэдэг. Бид Брунейтэй чин сэтгэлийн ахан дүүс, хамтдаа хөгжих түнш болоход бэлэн байгаа. Хоёр орны засгийн газар болон ард тмний хамтын хичээл зүтгэлээр Хятад Брунейн найрамдалт хамтын ажиллагаа нэн тод яруу түүхийг бичиглэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123731249