Ши Жиньпин Номхон далайн арлын орнуудын тэргүүн нартай хамтарсан уулзалт хийж гол сэдэвт яриа тавив
2018-11-18 16:04:58 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Моресбийн 11 дүгээр сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ (сурвалжлагч Ли Жүнфа  Лүө Жюнь  Сүнь Хао)  Ши Жиньпин дарга 11 дүгээр сарын 16-ны өдөр Моресби хотноо Папуа Шинэ Гвинейгийн Ерөнхий сайд Онейл, Микронезийн холбооны улсын Ерөнхий сайд Кристиан, Самоагийн Ерөнхий сайд Туилаэпа, Вануатугийн Ерөнхий сайд Сарвай, Күк олтригийн Ерөнхий сайд Пуна, Тонгагийн Ерөнхий сайд Похива, Ниуэгийн Ерөнхий сайд Таражи зэрэг номхон далайн арлын орнуудын удирдлагууд болон Фижигийн Засгийн газрын төлөөлөгч, Батлан хамгаалахын сайд Кумбу Амбола зэрэг хүмүүстэй хамтарсан уулзалт хийж, Хятад болон Номхон далайн арлын орнууд хоорондын харилцааны талаар үзэл бодлоо солилцож, хоёр талын харилцаагаа харилцан хүндэтгж, хамтаар хөгжих иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж, бүх талын хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгохоор тохиролцсон байна. Уулзалтыг Ши Жиньпин даргалж, шинэ нөхцөл байдалд Хятад болон Номхон далайн арлын орнуудын хоорондох харилцааг хөгжүүлэх санаачилга дурдаж, талууд боломжийг ашиглан, ирээдгүйгээ хамтдаа бүтээн байгуулж, Хятад болон Номхон далайн арлын орнуудын харилцааны нэн сайн сайхан ирээдүйг цоголцлоохыг чухалчлав.

Ши Жиньпин, Хятад болон Номхон далайн арлын орнууд нь Ази тивт байрлаж, бүгдээрээ хөгжиж буй улсууд билээ. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч бид ямагт харилцан итгэлцэж харилцан хүндэтгэлцсэн сайн найзууд, хамтаар хөгжиж харилцан ашигтай хамтаар хожсон сайн түншүүд, харилцан суралцаж харилцан туршлага солилцсон сайн андууд хэвээрээ билээ. Хятад улс том жижиг улс гэж ялгахгүй, арлын орнуудын ард түмний бие дааж хөгжлийн замаа сонгох эрхийг хүндэтгэж, арлын орнуудын хамтран өөрийгөө хүчирхэгжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт эрх тэгш оролцох чармайлгыг хүндэтгэнэ. Бид нар арлын орнуудын найзуудад үнэнч итгэлтэй, ёс дүрэмтэй, чин сэтгэлээсээ хандах болно. Хятад улс эртнээсээ ашиг журмыг зэрэгд нь эрхэмлэж, журмыг дээдэлдэг, бид арлын орнуудын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах, биеэ дааж тогтвортой хөгжих чадлаа дээшлүүлэхийг дэмжинэ. Хятад улс арлын орнууд руу зах зээлээ санаачилгатай нээж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, арлын орнуудаас оруулах импортын хэмжээгээ нэмэгдүүлэж, арлын орнуудыг Хятадын хөгжлийн хурдны замаар замнуулахад бэлэн байна. Хятад болон Номхон далайн арлын орнуудын солилцоо хамтын ажиллагааны хөгжихийг дагалдан хоёр талын ард түмний найрамдал улам зузаарах болно гэж чухалчилжээ.

Ши Жиньпин, Ази номхон далайн бүс нутаг бол дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурд хамгийн түргэн, нөөц бололцоо хамгийн их бүс нутаг болно. Цаг үеийн хүнд даалгаврын өмнө, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар хожих бол цорын ганц зөв оновчтой сонголт мөн гэдгийг бид бат итгэж байна. Одоогоор, Номхон далайн арлын орнуудын биеэ дааж хөгжих ухамсар тасралтгүй дээшилж, олон улсын нөлөө ч үргэлжлэн тэлж байгаа. Хятад болон арлын орнуудын эдийн засгийн харилцан нөхөх чанар сайтай, хамтын ажиллагааны боломж асар их байна. Шинэ нөхцөл байдалд бидний хамтын ашиг буураагүй харин улам нэмэгэж, хамтын ажиллагааны цар хүрээ явцуураагүй харин улам өргөжин тэлж байна.

Хятад болон Номхон далайн арлын орнуудын харилцааг гүнзгийрүүлэх талаар Ши Жиньпин дараах саналуудыг дэвшүүлэв.

1. Эрх тэгш зэрэгцэн оршиж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлнэ. Хятад улс арлын орнуудтай дээд хэмжээний болон бүх түвшний хоорондын харилцаагаа чанд баримталж, талуудтай холбогдох гол чухал ашиг сонирхол болон анхаарах томоохон асуудлууд дээр харилцан дэмжиж ажиллана. 2019 оны сүүлийн хагас жилд Хятад, Номхон далайн арлын орнуудын гуравдугаар удаагийн эдийн засгийн форумыг хамтран зохион байгуулахад бэлэн байна.

2. Харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж, хамтаар цэцэглэн хөгжинө. Хятад улс, харилцаа тогтоосон арлын орнуудын биеэ дааж хөгжих чадлаа дээшлүүлэх, эдийн засаг нийгмийн эерэг эргэлтийг биелүүлэхэд үргэлжлэн  чармайна. Талууд гарын үсэг зурсан “Нэг бүс нэг зам”-ыг хамтаар байгуулах хамтын ажиллагааны бичгээр боломж болгож, бүх салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, талуудын худалдааны хялбарын дөхөм байдлыг сайжруулан, 2019 оны Хятад, Номхон далайн арлын орнуудын аялал жуулчлалын жилийн цуврал арга хэмжээнүүдийг сайтар зохион байгуулбал зохино.

3. Сэтгэл зүрхээ холбож, иргэд хоорондын найрамдлыг нэмэгдүүлнэ. Хятадын тал арлын орнуудын мэргэжилтэн хүмүүжүүлэх ба чадварын байгуулалтыг дэмжиж, хятад хэлний сургалт болон хүмүүсийн харилцааг өргөжүүлж, бүх салбаруудын солилцоог эрчимжүүлэхэд бэлэн байна.  Хятадын тал нэн олон муж хотыг арлын орнуудтай солилцоо хамтын ажиллагаа өрнүүлэхийг урамшуулах болно.

4. Сэтгэл нэгдэн шударга байдлыг хамгаална. Хятадын тал арлын орнуудтай хамтаар олон талт үзэл ба чөлөөт худаалдааны тогтолцоог хамгаалж, олон улсын үйл хэрэг дэх холбоо ба зохицуулалтыг эрчимжүүлж, арлын орнуудын “Номхон далайн дуу холой”-г дэмжиж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг хамтаар ахиулж, арлын орнуудын “Цэнхэр номхон далай” санаачилгыг дэмжихэд бэлэн байна. Хятад улс номхон далайн арлын орнуудын цаг агаарын өөрчлөлтийн асуудал дээр давьж байгаа онцгой анхаарлыг хүндэтгэн үзэж ойлгож байдаг бөгөөд арлын орнуудад боломжийн хэрээр туслалцаа үзүүлж, “Парисын хэхэлцээр”-ийн үр ашигтай хэрэгжихэд хамтаар түлхэц болж, дэлхийн ноогооролт, нүүрстөрөгчийг багасгаж, тогтвортой хөгжлийг ахиулна.

Ши Жиньпин, Хятад улсын хөгжил ямар түвшинд хүрсэн ч Хятад улс нь хэзээд хөгжиж буй орны нэг гишүүн хэвээр байж, хөгжиж буй улсуудтай хамт байх болно. Хятад болон Номхон далайн орнуудын харилцаа шинэ хуудсыг бичиглэсэн байна. Бид Номхон далайн арлын орнуудтай хамтаар үнэн сэтгэлээрээ найрамдлаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа ажил хэрэгч болгож, Хятад болон Номхон далайн орнуудын харилцааны нэн саруул сайхан ирээдүйг цогцлоон байгуулах болно.

Арлын орнуудын удирдлагууд Ши Жиньпин дарга Хятад, Номхон далайн арлын орнуудын удирдлагуудын хамтын уулзалтыг тахинт санааичлж даргалсанд талархал дэвшүүлэв. Хятад улс бол Номхон далайн арлын орнуудын хөгжил дэвшил, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, олон улсын сорилтыг аргацаах чухал түнш гэж тэд нар илэрхийлсэн байна. Номхон далайн арлын орнууд Хятадтай тогтоосон харилцаагаа маш нандигнаж, нэг Хятад улс бодлогыг баримталж, Хятад улсаас тэд нарт үзүүлсэн ямар нэгэн улс төрийн нөцхөл шаардаагүй урт хугацааны тусламж дэмжлэгэд талархаж, талуудын харилцааг харилцан хүндэтгэж хамтаар хөгжих стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлсэнд маш баяртай байна. Номхон далайн арлын орнууд “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулахад идэвхтэй оролцож, Хятад улстай худалдаа, хөрөнгө оруулалт, засгасны аж ауй, аялал жуулчлал, дэд бүцийн байгуулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлөө ахиулахаар хүчлэн ажиллаж байна. Арлын орнууд Хятад улсын тогтвортой хөгжил, цаг агаарын өөрчлөлтийг аргацаах зэрэг талын удирдах үүргийг өндрөөр үнэлж, Хятад улстай олон талт үйл хэрэг дэх харилцаа болон зохицуулалтаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Дин Шюешян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар уулзалтад оролцжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123730895