Ши Жиньпин дарга гадаадад айлчлахаар Бээжингээс мордлоо
2018-11-15 16:45:09 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Папуа Шинэ Гвинейн тусгаар тогтносон улсын амбан захирагч Боб Дэйт, Ерөнхий сайд Петер Онейл, Бруней Даруссалам Улсын султан Хажи Хассанал Болкиа, Бүгд Найрамдах Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутарте нарын урилгаар эдгээр оронд төрийн айлчлал хийхийн зэрэгцээ Папуа Шинэ Гвинейд Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Номхон далайн арлын орнуудын удирдагчидтай хийх уулзалт, АПЕК-ийн удирдагчдын албан бус XXVI уулзалтад оролцохоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 15-нд тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо.

Айлчлалын бүрэлдэхүүнд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шюешян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, УТЗЗ-ийн БХХ-ны дэд дарга, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн нар багтсан байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123719129