Ши Жиньпин Иракийн шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэв
2018-10-10 10:25:50 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 9-ний өдрийн мэдээ Хятад улсын дарга Ши Жиньпин Иракийн шинэ Ерөнхийлөгч Бархам Салихад цахилгаан илгээж, түүний Иракийн Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэжээ.

Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад Ирак найрсаг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд, хоёр орны улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа хурдтай хөгжиж, хүмүүнлэгийн харилцаа улам нягт болж байгаад баяртай байна. Таны удирдлага дор Иракийн улс төрийн нэгдэл, эдийн засгийн босголт тогтвортой ахиж, өөрийн орны байдалд тохирсон хөгжлийн замаа сонгох талаар үргэлжлэн улам их амжилттай ажиллахыг хүсэн зөгнөж байна. Хятад Иракийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчлан үздэг. Тантай хамт хичээн ажиллаж, Хятад Иракийн дипломат харилцааны 60 жилийн ойгоор гараа болгон, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг улам сайн хөгжүүлэн, хоёр орон, хоёр ард түмэнд улам их өгөөжтэй болгохыг хүсэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123537530