Хятад Африкийн хамтын ажиллагааны форум Бээжин дэх уулзалт нээлтээ хийж Ши Жиньпин гол зорилтот илтгэл тавив
2018-09-04 07:41:11 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 3-ны өдрийн цахилгаан мэдээ(сурвалжлагч Бай Же, Жү Чао, Дин Шяоши) 3-ны өдөр, Хятад Африкийн хамтын ажиллагааны форум Бээжин дэх уулзалт Ардын их хурлын танхимд нээлтээ хийв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож гол зорилтот илтгэл тавьж, Хятад Африк гар гараа барилцан, хариуцлагыг хамтаар үүрэглэх, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэн, аз жаргалыг хамтаар эдлэх, соёлыг хамтаар цэцэглүүлэн хөгжүүлэх, аюулгүй байдлыг хамтаар цогцлоох, эе зохицонгуйгаар хамтаар орших Хятад Африкийн хувь заяаны цогц нэгдлийг хамтаар байгуулж, аж ахуйг ахиулах, тоног төхөөрөмжийг холболдон нэвтрэлцүүлэх, арилжаалахад дөхөм үзүүлэх, бохирдолгүй хөгжил, чадварын байгуулалт, эрүүл мэнд эрүүл хамгаалал, соёл иргэншлийн солилцоо, энх тайван юулгүй байдлын “найман их ажиллагаа”-г голдлоготой сайтар хэрэгжүүлнэ гэж чухалчлав.

Намрын эхний Бээжинд, Тянь-Аньмэний уудам талбай болон Чан-Аний өргөн чөлөөний хоёр талаар соргог цэцэг бадран дэлгэрч, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын гишүүн улсуудын төрийн далбаа, Африкийн холбооны хурлын туг болон Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын хурлын сүлдэт туг салхины аяар намирна. Ардын их хурлын танхимын хойт хаалганы гадна, ёслолын цэрэг улаан хивсийн хоёр хажуугаар зогсоно. 16:00 цагийн үеэр, уулзалтад оролцох Гадаадын талын удирдах хүмүүс залгаар хүрэлцэн ирцгээв. Ши Жиньпин хойт их тэнхимд тэднийг халуунаар хүлээн авч, тэдэнтэй нэг нэгээр дотносгоор гар барилцаж, харилцан мэндчилэв. Дараа нь, Хятадын ба гадаадын удирдах хүмүүс хамтын гэрэл зураг авхуулав.

Ёслолын танхимд өнгөт гэрэл гэрэлтэж, цэцгийн бөөм хэмэрлэгийн багц гялалзаж, Хятад Африкийн түншүүд нэг танхимд цугларцгаав. Тэргүүлагчдийн тайзан дээр, Хятад Африкийн хамтын ажиллагааны формын сүлд онцын илтэй харагдаж, Хятад Улс болон Африк тивийн 53 улсын төрийн далбаа, Африкийн холбооны хурлын туг “Хятад Африкийн хамтын ажиллагааны форум-2018 Бээжин дэх уулзалт” гэх том бичээстэй хөх дэвсгэрт хавтасны өмнө жигд сайхан жагсаажээ. 16:40 цагийн үеэр, цэргийн хөгжмийн хамтлаг хөгжөөнт жавхаалаг төв ихэмсэг угтлагын хөгжмийг хөгжимдөж, Ши Жиньпин гадаадын удирдах хүмүүстэй хамтаар хурлын талбайд орж ирэхэд, танхимд сууж байсан төлөөлөгчид бүгдээр босон зогсож, нижгэнэтэл алга ташицгаав.

Алга ташилтын дуунд, Ши Жиньпин “Гар гараа барилцан хувь заяагаа хамтатгаж сэтгэл нэгдэн хөгжлөө ахиулъя” гэсэн гарчигтай гол зорилтот илтгэл тавив.

Ши Жиньпин уулзалтад оролцсон гадаадын удирдах хүмүүсийг халуунаар угтаж байгаагаа илтгэв.

Ши Жиньпин, Хятад Африк хоёр талаараа адилавтар учрал тохиолдол болон хамтын үүрэг хариуцлагадаа суурилж, өнгөрсөн он жилүүдэд нэг сэтгэл нэг зорилтоор, сахин бараалж харилцан туслалцан, ил тод онцлогтой хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх замыг нээжээ. Энэхүү зам дээр, Хятад улс ямагт үнэнч байх дотносог байх танилт болон журам ашгийн зөв үзэлтийг баримталж, Африк тивийн улсуудтай нягтран сэтгэл нэгдэж, жаргал зовлонгоо хамтатган, гар гараа барилцан урагшилж ирэв. Хятад улс хамтран ажиллах дунд үнэнч нөхөрсөг, эрх тэгшээр хандахыг баримталж, журам болон ашгийг хамтад нь харгалзах, журмыг тэргүүнд тавихыг баримталж, ардын төлөө хөгжүүлэх, ажил хэрэгч өндөр үр ашигтай байхыг баримталж, нээлттэй багтаамжтай, олон зүйлийг шингээж авахыг баримталжээ. Хятад улс “Тавыг үл хийх”-ийг баримтлав, тухайлбал: Африкийн улсуудын улсын байдалдаа дохирох хөгжлийн замыг хайхад хөндлөнгөөс оролцохгүй, Африк тивийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, өөрийн зорилтоо бусдад албаар дохохгүй, Африк тивт тусламж дэмжлэг үзүүлэхдээ ямар ч улс төрийн нөхцөл дагалдуулахгүй, Африк тивт хөрөнгө оруулж хөрөнгө мөнгө цуглуулахдаа улс төрийн ашиг олохыг хөөцөлдөхгүй. Дэлхийн улсууд Африк тивийн хэргийг шийдвэрлэхдээ энэхүү “Тавыг үл хийх”-ийг баримтлахыг Хятад улс хүсэж байна гэж тэмдэглэв.

Ши Жиньпин, Африкийн хөгжил гэгээн саруул ирээдүйтэй, Африкийн алс ирээдүй хүсэл эрмэлзлээр дүүрэн, Хятад Африкийн нөхөрсөг хамтын ажиллагааны алс ирээдүй өргөн уудам, Хятад Африкийн иж бүрэн стратегиийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хөгжлийн ирээдүй сайн байна. Хятад улс хэзээ үүрд Африкийн сайн найз, сайн түнш, сайн ах дүү байх болно. Хятад Африкийн хамтын ажиллагаа сайн байх эсэх тухайд Хятад Африкийн ард түмэн л хамгийн их үг хэлэх эрхтэй. Хэн хүн гээд Хятад Африкийн ард түмний их эв нэгдлийг эвдэж чадахгүй, ямарваа хүн гээд Хятад Африкийн ард түмний сэргэн мандах алхааг хориглож чадахгүй, ямарваа хүн гээд өөрийн холбон бодолт болон төсөөлөлтөөрөө Хятад Африкийн хамтын ажиллагааны амжилтыг үгүйсгэж чадахгүй, ямарваа хүн гээд дэлхийн нийгмийн Африкийн хөгжлийг дэмжих идэвхтэй ажиллагааг харшилж хориглож чадахгүүй гэж чухалчлав.

Ши Жиньпин, энх тайван хийгээд хөгжил бол өнөөгийн эрин үеийн гол сэдэв мөн. Цаг үеийн гол сэдэвт хандаж, Хятад улс дуртайяа дэлхийн улсуудтай гар гараа барилцан хүн төрөлхтний хувь заяны цогц нэгдэлийг байгуулна. Дуртайяа олон улсын хамтын ажиллагааны түнштэй хамтран “Нэг бүс- Нэг зам”-ыг бүтээн байгуулж, "Нэг бүс- Нэг зам”-ын энх тайвны зам, хөгжил цэцэглэл, нээлттэй, бохирдолгүй, шинийг эрэлхийлсэн, соёл иргэншлийн зам болгон бүтээн байгуулна. Бүх дэлхийг засах ажилд идэвхтэй оролцож, дэлхийг засах тогтолцоонд  ихэнх улс, ялангуяа хөгжиж байгаа улсуудын хүсэл эрмэлзэл болон ашиг тусыг нэн илүү тэнцүүртэй тусгах ажлыг ахиулна. Гадаад нээлтийг гуйвшгүй баримталж, нээлтэт хэлбэрийн дэлхийн эдийн засаг болон олон талт худалдааны тогтолцоог эрс хамгаална гэлээ.

Ши Жиньпин, Хятад улс бол дэлхийн хамгийн том хөгжиж байгаа улс мөн, Африк тив бол хөгжиж байгаа улс хамаг олон төвлөрсөн эх хуурай мөн, Хятад Африк аль хэдийнээс нэгэнт жаргал зовлонгоо хамтатгасан цогц нэгдэл болов. Бид дуртайяа Африкийн ард түмэнтэй нэн нягт хувь заяаны цогц нэгдлийг хамтаар байгуулж, хүн төрөлхтний хувь заяаий цогц нэгдэлийг байгуулахад үлгүр дуурайл болгоно.

Нэгдүгээрт, гар гараа барилцаж хариуцлагыг хамтаар үүрэглэсэн Хятад Африкийн хувь заяаны цогц нэгдэлийг байгуулна. Бид тус тусынхаа голлогч ашиг тустай холбогдсон ба чухал их анхаарч байгаа асуудал дээр харилцан ойлголцож хүчтэй дэмжиж,  дэлхийн ба бүс нутгийн чухал их асуудлаарх хамжилцаа уялдаагаа нягтруулж, Хятад Африк болон өргөн олон хөгжиж байгаа улсуудын хамтын ашиг тусыг хамгаална.

Хоёрдугаарт, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх Хятад Африкийн хувь заяаны цогц нэгдэлийг гар гараа барилцан байгуулна. Бид “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар бүтээн байгуулахаар дамжин бидэнд тохиох чухал их аз тохиолыг сайтар ашиглаж, "Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтыг Африкийн холбоны "2063 оны зөвлөх зүйл”, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжилийн зөвлөх зүйл жич Африкийн улсуудын хөгжлийн стратегийг золгуулж, хамтын ажиллагааны шинэ орон зайг өргөтгөж, хамтын ажиллагааны шинэ нөөц боломжийг нээнэ.

Гуравдугаарт, аз жаргалыг хамтаар эдлэх Хятад Африкийн хувь заяаны цогц нэгдлийг гар гараа барилцан байгуулна. Бид ардын амьдралын аз жаргалыг нэмэгдүүлэхээр Хятад Африкийн харилцааг хөгжүүлэхийн гараа ба тулах цэгээ болгоно.

Дөрөвдүгээрт, соёлыг хамтаар цэцэглүүлэн хөгжүүлэх Хятад Африкийн хувь заяаны цогц нэгдэлийг гар гараа барилцан байгуулна. Бид Хятад Африкийн соёл иргэншлийн солилцоо хийж харилцан суралцах, уусалцан хамт оршихыг ахиулж, хоёр талын ард түмний сэтгэлийн холбоосыг нягтруулна.

Тавдугаарт, аюулгүй байдлыг хамтаар цогцлоох Хятад Африкийн хувь заяаны цогц нэгдэлийг гар барилцан байгуулна. Хятад улсаас Аафрикийн улсууд болон Африкийн холбоо зэрэг бүс нутгийн байгууллагаас Африкийн арга хэлбэрээр Африкийн асуудлаа шийдвэрлэхийг дэмжинэ, Африкийн улсуудын биеэ даж энх тайван тогтуун байдлаа хамгаалах чадвараа дээшлүүлэхийг дэмжинэ.

Зургадугаарт, эе зохицонгуйгаар хамт орших Хятад Африкийн хувь заяаны цогц нэгдэлийг гар гараа барилцан байгуулна. Хятад улс дуртайяа Африктай хамтаар, бохирдолгүй, нүүрстөрөгч багатай, эргэлтэт, тогтвортой хөгжилтийн арга хэлбэрийг санаачилж, экологи байгаль орчны хамгаалалтын хүрээн дэх солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж чухалчлав.

Ши Жиньпин, Хятад улс дуртайяа шинэ эрин үеийн  Хятад Африкийн хувь заяаны нэн нягт цогц нэгдэлийг байгуулахаар чиглэл болгож, Йоханесбүрэг дахь уулзалт дээр тогтсон “Арван их хамтын ажиллагааны төлөвлөгөө”-г ахиулах суурин дээр, Африкийн улсуудтай нягт хамтран ажиллаж, ирээдүйн 3 жил болон цаашдын хэсэг хугацаанд “Найман их ажиллагаа”-г голдолгтой хэрэгжүүлнэ гэж чухалчлав.

Нэгд, аж үйлдвэрээр ахиулах ажиллагаа хэрэгжүүлнэ. Хятад улс Хятад— Африкийн эдийн засаг худалдааны үзэсгэлэн байгуулахаар тогтож, Хятадын аж ахуйн нэгжийн Африк дахь хөрөнгө оруулалтын хэмжээгээ өргөтгөхийг зоригжуулж, Африкийнхний 2030 оноос өмнө амуу будааны аюулгүй байдлыг хангах ажлыг үндсэндээ биелүүлэхийг дэмжиж, Хятадын Африкад аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын холбоо байгуулахыг дэмжинэ.

Хоёрт, тоног төхөөрөмжийг холболдон нэвтрэлцүүлэх ажиллагааыг хэрэгжүүлнэ. Хятад Африкийн холбоотой хамт “Хятад Африкийн дэд бүтцийн хамтралцааны төлөвлөгөө”-г боловсруулахаар тогтож, Африктай хамтаар нэг бүлэг Африкийн дэд бүтэц, холболдон нэвтрэлцэх чухал төслийг хэрэгжүүлж, Африкийн агаарын тээврийн зах зээлийн байгуулалтыг дэмжиж, Африкийн улс жич Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Шинэ нээлтийн банк, торгоны замын сан зэрэг баялгийг нэн сайтар ашиглахыг дэмжинэ.

Гуравт, худалдааны дөхөм үзүүлэх ажиллагааг хэрэгжүүлнэ. Хятадаас Африкийн бараа ялангуяа баялгийн төрлийн бус бүтээгдэхүүнийг оруулахаа өргөтгөхөөр тогтож, Африкийн эх хуурайн чөлөөт арилжааны бүс байгуулахыг дэмжиж, Хятад Африкийн цахим бизнесийн хамтын ажиллагааг ахиулна.

Дөрөвт, бохиртолгүй хөгжлийн ажиллагааг хэрэгжүүлнэ. Хятад улс Африкийн цаг агаарын хувиралтыг аргацаах, далай тэнгисийн хамтын ажиллагаа, элсэрхэгжлтийг сэргийлэн засах, зэрлэг амьтан болон ургамлыг хамгаалах зэрэг талаарх солилцоо хамтын ажиллагааг голчлон эрчимжүүлэхээр тогтов.

Тавд , чадварын байгуулалтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Хятад улс Африктай хөгжлийн туршлагаа солилцох ажлыг эрчимжүүлж, Африкт хүн хүчний боловсрол хангаж, залуучуудын шинийг эрэлхийлж биүнес эрхлэх хамтын ажиллагаагаар зорилт болгосон Хятад Африкийн шинийг үүдэх хамтын ажиллагааны төв байгуулахыг дэмжинэ.

Зургаад, эрүүл мэнд эрүүл хамгааллын ажиллагааг хэрэгжүүлнэ. Хятадаас эм эмнэлэг эрүүл мэндээр Африкийг туслах 50 төрөл зүйлийг шилдэгжүүлэн дэс дэвшүүлж, Африкт нэн олон мэргэжлийн эмч хүмүүжүүлэн өгч, Африкийг туслах эмчилгээний багийг үргэлжлэн томилох бөгөөд шилдэгжүүлж, “Гэрэл гэгээний аялал”,“Хайр халамж хүргэх аялал”, "Инээмсэглэлийн аялал” зэрэг эмчилгээний тойрон эмнэх ажиллага өрнүүлж, эмзэг бүлгийнхэнд зориулсан эх нялхсын сэтгэл зүрхээ холбох төслийг хэрэгжүүлэхээр тогтжээ.

Долоод, соёл иргэншлийн солилцооны ажиллагааг хэрэгжүүлнэ. Хятад улс Африкийн судалгааны хүрээлнийг байгуулахаар тогтож, Африкийн улсууд Торгоны замын олон улсын театр, музей, урлагийн наадам зэрэг холбоонд элсэхийг дэмжиж, Хятад Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны нет байгуулж, Хятад Африк харилцан соёлын төв байгуулахыг үргэлжлэн ахиулж, Африкийн сурган хүмүүжлийн байгууллагын Күнзийн дээд сургууль байгуулах хүсэлтийг дэмжинэ.

Наймд, энх тайван аюулгүй байдлын ажиллагааг хэрэгжүүлнэ. Хятад улс Хятад Африкийн энх тайван аюулгүй байдлын хамтын ажиллагааны сан байгуулж, энх тайван аюулгүй байдал болон энх тайван тогтуун байдлыг хамгаалах хамтын ажиллагааг дэмжиж, Африкийн улсуудын бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах ба террористыг эсрэгүүцэх чармайлгыг дэмжиж, Хятад Африкийн энх тайван аюулгүй байдлын форумыг байгуулахаар тогтжээ.

Ши Жиньпин,“Найман их ажиллагаа”-г урагштай хэрэгжүүлэхийг ахиулахын төлөө, Хятад улс дуртайяа Засгийн газрын дэмжлэг, мөнгөн гүйлгээний байгууллага болон аж ахуйн нэгжийн хөрөгнө оруулалт хөрөнгө цуглуулах зэрэг олон зүйлийн арга хэлбэрээр Африкт 60 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ гэж цохон тэмдэглэв.

Ши Жиньпин илтгэлийнхээ төгсгөлд, залуучууд бол Хятад Африкийн харилцааны хүсэл эрмэлзэл мөн. Хятадад Африкийн “Найман их ажиллагаа”-ны санаачилга дунд, маш олон арга хэмжээнд бүр залуучуудаар хараас болгож, залуучуудыг хүмүүжүүлж, залуучуудыг тэтгэн дэмжихээр болов. Хятад Африкийн нөхөрлөлийн буухиаг залуу нэг үеийнхний гарт тасралтгүй дамжуулдаг л юм бол Хятад Африкийн хувь заяаны цогц энгдэлийг лавтай нэн их амьдралын хүчинтэй болгож, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын Хятадын хүсэл болон Африк тивийн ард түмний эв нэгдэж хөгжүүлэн мандуулах Африкийн хүсэл лавтай эрт нэгэн өдөр биелэгдэж чадна гэдгэгт бид итгэж байна гэж чухалчлав.

Ши Жиньпингийн яриа тухайн талбайн Африкийн улсуудын удирдах хүмүүс болон форумд оролцсон зочдын хүчтэй хүрээллийг олж утдал алга ташиж байлаа. Хятад Африкийн хамтын ажиллагааны формын хамтын даргалах улс болох Өмнөд африкийн Ерөнхийлөгч Ламфойс, Африкийн холбооны ээлжит дарга Руандын Ерөнхийлөгч Кажамей, уулзалтын онц урьсан зочин болох НҮБ-ын нарийн бичгийн дарга Гүтеррес, Африкийн холбооны зөвлөлийн дарга Фажи нар урьд хожид илтгэл тавив. Тэд нар, Африк Хятадын уламжлалт нөхөрлөл гүн зузаан байж, нөхөрсөг хамтралцааны ололт амжилт элбэг баялаг юм. Урт хугацааны турш, Африк Хятад эрх тэгш, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх суурин дээр ажил хэрэгч хамтын аиллагаа өрнүүлэв.

Хятад улс Африкийн эдийн засаг нийгмийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлсэн бөгөөд Африк тивийн дотоод хэрэгт оролцоогүй, Африкийн хамтын ажиллагаанд ямар ч улс төрийн нөхцөл дагалдуулаагүй байдаг. Африкийн улсууд тэдгээр Африк Хятадын хамтын ажиллагааг тоомсорлохгүй хүмүүсийн зохиосон “Шинэ колоничлолын үзэл”-ийн онол гэдгийг эсэргүүцнэ. Африкийнхан “Нэг бүс-Нэг зам”-ын санаачилгын энэхүү агуу их үүдэлтийг дээд хэмжээгээр үнэлж бий, Африк тивийн улсууд дуртайяа холбогдох хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, тус биеийн хөгжилийн стратегиэ “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалттай гүйцэд уялдуулж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэхийг биелүүлнэ гэж илтгэв. Тэд нар, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжин дэхь уулзалт нь Хятад Африкийн хувь заяаны нэн нягт цогц нэгдлийг байгуулахаар хүчлэн чармайж, Африк Хятадын харилцаанын хөгжлийн алс хэдийн шинэ төлвийг хамтаар төлөвжүүлэв. Дарга Ши Жиньпингийн дурдсан “Найман их ажиллагаа” нь хүмүүсийг урамшуулан зоригжуулж, Африкийн эх хуурайн энх тайван болон хөгжилд чухал идэвхтэй нөлөө үзүүлэх болно гэжээ.

Африкийн талынхан дуртайяа Хятадын талтай нягт хамжилцаж, Африк Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны гүнзгий хөгжихийг ахиулж, Африк Хятадын нэн өндөр төвшин дэх хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх, хамтаар хөгжихийг ахиулж, Хятад Африкийн хувь заяаны нэн нягт цогц нэгдлийг байгуулж, хүн төрлөхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулна гэж илтгэв.

Хятад Африкийн хамтын ажиллагааны формын Африкийн талын гишүүн улсуудын улсын тэргүүн, Засгийн газрын түэргүүнүүд, төлөөлөгчдийн багийн дарга болон олон улсын ба бүс нутгийн байгууллагын удирдах хүмүүс зэрэг Хятад Африкийн 3200 гаруй хүмүүс нээлтийн ёслолд оролцов.

Дин Шюешян, Ван Чэнь, Лю Хэ, Сүнь Чүньлань, Ян Жечы, Хү Чүньхуа, Хуан Куньмин, Цай Чи, Жао Кэжы, Хэ Лифэн нар дээрх ажиллаганаад оролцов.

Ван И нээлтийн ёслолыг хөтлөв.

Хятад Африкийн хамтын ажиллагааны форумд одоохонд Хятад Улс, Хятад Улстай дипломат харилцаа байгуулсан Африкийн 53 улс болон Африкийн холбооны зөвлөл зэрэг 55 гишүүнтэй. Хятад Африк хоёр талаараа 2006 он, 2015 он, 2018 онд 3 удаа уулзалт зохион байгуулав. Тус удаагийн уулзалт нь “Хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэж, гар гараа барилцан Хятад Африкийн хувь заяаны нэн нягт цогц нэгдлийг байгуулъя” гэх гол сэдэвтэй байж, Хятад Африкийн “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулах, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зөвлөх зүйлс, Африкийн холбооны “2063 оны зөвлөх зүйлс”зэрэг хүрээний хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай голдолготой хайлт хийх болно.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123375704