Ши Жиньпин Алассан Уаттаратай хэлэлцээ хийв
2018-08-31 16:04:47 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүгд Найрамдах Кот-Дивуарын Ерөнхийлөгч Алассан Уаттаратай хэлэлцээ хийв. Хятад, Кот-Дивуарын харилцааг ахиулан улам өндөр түвшинд хүргэж, харилцан ашигтай ажиллаж, хамтдаа амжилтад хүрэхийг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрлөө.

А.Уаттара Хятад улсад ирж Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжин дэх уулзалтад оролцон, Хятадад төрийн айлчлал хийж буй явдалд Ши Жиньпин дарга халуун баяр хүргэжээ. Ши Жиньпин: Энэ удаагийн хурлаар Хятад Африкийн хувь заяаны улам нягт цогц нэгдэл байгуулахаар хичээх учир, Хятад Африкийн стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжихийг ахиулж, хөгжиж буй орнуудын эв нэгдэлтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.

Тэрээр: Хятад, Кот-Дивуарын дипломат харилцаа тогтоосон 35 жилийн турш, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, илэрхий үр дүнд хүрлээ. Кот-Дивуарын тал нэг Хятад улсын бодлогыг хэлбэрэлтгүй баримталж буйг Хятадын тал сайшааж байна. Кот-Дивуарын тал бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах, өөрийн орны нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнахыг Хятад улс дэмжинэ. Хоёр тал өөр өөрийн гол ашиг сонирхол, анхаарч буй чухал асуудлаар харилцан дэмжинэ. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бол Хятад Кот-Дивуарын харилцааг "ахиулагч" юм. Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулахаар боломж болгон, хөгжлийн стратегийн холбоосоо эрчимжүүлж, хоёр орны чанартай, тогтвортой хамтын хөгжлийг ахиулна. Аюулгүйн өрсөлдөөн сорилтыг үр ашигтай даван туулж, баруун Африкийн бүс нутаг, Африкийн эх газрын энх тайван, тогтвортой байдлыг ахиулахын төлөө бүтээлч үүрэг гүйцэтгэнэ. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд уялдаа холбоогоо эрчимжүүлж, Африкийн орнууд зэрэг хөгжиж буй оруудын хууль ёсны эрх ашгийг хамтдаа хамгаална гэжээ. Хэлэлцээрийн дараа, хоёр орны төрийн тэргүүн хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад байлцсан юм.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123358730