Ши Жинпин: Хүүхдийн нүдийг сайтар хамгаалан тэдэнд саруул ирээдүйг нээж өгөх ёстой
2018-08-28 17:14:25 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал заавар гаргаж, Хятадын сурагчдын холын хараа муудах явдал түгээмэл болж, бага насны хүүхдийн хараа муудах нь олширч, хүүхдийн бие сэтгэлийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байна. Энэ нь улс орон, үндэстний ирээдүйтэй холбоотой чухал асуудал юм. Эрхбиш дээд хэмжээгээр чухалчлах хэрэгтэй гэжээ.

Боловсролын өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэхтэй уялдуулан, нүдийг хамгаалах ерөнхийлсөн төсөл санаачлан хэрэгжүүлж, холбогдох байгууллагууд сайтар мөрдөхийг шаардах тухай холбогдох талуудад заавар өгчээ. Тэрээр: Нийгэм, олон нийтээрээ хөдөлж, хүүхдийн нүдийг сайтар хамгаалан, тэдэнд саруул ирээдүйг нээж өгөх ёстой гэжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин залуу, өсвөр насны хүүхдийн нүдний харааны эрүүл мэндэд анхаарал хандуулсаар ирсэн юм. Сүүлийн үед тэрээр хэвлэлд нийтэлсэн "Хятадын сурагчдын холын хараа муудахаас сэргийлэх хэрэгтэй" хэмээх нийтлэлийг уншаад дахин заавар өгч, энэ ажлын зүг чигийг тодорхойлсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123342388