Ши Жиньпин “Хятад Африкийн хамтын ажиллагааны форум-2018” уулзалтын үйл ажиллагаанд оролцоно
2018-08-21 15:25:34 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Хятад Африкийн хамтын ажиллагааны форум-2018” уулзалт энэ сарын 3-4-нд Бээжинд болно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан өчигдөр мэдэгдлээ. Энэхүү уулзалт "Хамтран ажиллаж хамтдаа хөгжих, илүү нягт харилцаатай Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулах" уриан дор болох ба БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтыг даргалж холбогдох арга хэмжээнд оролцох юм. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Африкийн талын гишүүн орнуудын удирдагчид урилгаар форумд оролцох бол Африкийн бүс нутгийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид мөн зарим арга хэмжээнд оролцох аж.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123301709