Ши Жиньпин Малайзын Ерөнхий сайд Махатирыг хүлээн авч уулзав
2018-08-21 10:37:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Бай Же/ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 20-нд Малайзын Ерөнхий сайд Махатирыг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин юуны өмнө Малайзын Ерөнхий сайд Махатирыг БНХАУ-д айлчилж байгаад талархалаа илэрхийлээд Малайзын шинэ Засгийн газар болоод ноён Махатирын хувь харилцаа нь Хятад-Малайзын харилцааг дээд түвшинд чухалчлан үзэж байгаагийн илрэл юм. Мөн Ерөнхий сайд Махатир Хятад улсын дэвшил нь манай улсын хөгжилд нааштайгаар нөлөөлнө гэдгээ олон удаа илэрхийлсэн ба БНХАУ-ын санал болгосон “Нэг бүс-Нэг зам”санаачилгыг дэмжиж, Ази тив дэх бүсийн хамтын ажиллагааг хурдасгахад чухал хувь нэмэр оруулсан хэмээн сайшаан тэмдэглэв.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123301585