Дарга Ши Жиньпин Гиринь мужийн асуудалтай вакцины хэргээр хурал хуралдуулав
2018-08-17 15:16:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ  ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ сарын 16-нд хуралдсан ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны хурлыг хөтөлж үг хэлэн Гиринь мужийн Чанчүнь хотын Чаншэн компанийн асуудалтай вакцин хэргийн байцаалт ба хариуцлага нэхэмжилсэн байдлыг сонсчээ.

Хурлаар асуудалтай вакциныг илрүүлснээс хойш дарга Ши Жиньпин тус асуудлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж олон удаа заавар гаргаж хэргийн үнэн байдлыг байцаан тодруулж хатуу хариуцлага нэхэмжилж хууль ёсоор шийдвэрлэн амар түвшний баримжааг баталж ард түмний хувь биетэй холбогдсон эрх ашиг ба нийгмийн амар тогтуун байдлыг бүх талаар батлах хэрэгтэй гэжээ. Намын төв хороо хүчтэй удирдлагаар Төрийн зөвлөлийг олон удаа хуралдуулан судалсны улмаас судлах баг томилон байцааж одоогоор хэргийн үнэн байдал ба хамаарал бүхий холбогдох байгууллага болон боловсон хүчний үүргээ биелүүлж байгаа байдлыг ерөнхийдөө байцаан илрүүлсэн байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123285200