Дарга Ши Жиньпин үер усны аюулаас сэргийлэх ажилд заавар өгөв
2018-08-15 11:00:35 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Долдугаар сараас эхлэн Хятадын ихэнх хэсэг бүс нутгаар ширүүн бороо орсны улмаас үер усны асуудал хүнд ноцтой байдалд орсон байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин үер усны аюулаас сэргийлэх болон үер усны аюултай тэмцэх талаар долдугаар сарын дунд үеэс эхлэн чухал заавар өгсөн.

Тэрээр үер усны аюултай тэмцэх болон гамшгаас аврах ажлын үүрэг хүнд, бүхий л газар нутгийн албан байгууллага, аж ахуй нэгж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахыг тэргүүнд тавих хэрэгтэй. Үер усны аюулаас сэргийлэх болон үер усны аюултай тэмцэх ажилд зүтгэн, ард түмний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, үйлдвэрлэлийн хэвийн нөхцлийг сэргээх зэрэг талаар сайн ажиллах хэрэгтэй хэмээн онцлов.

Мөн дарга Ши Жиньпин үер усны аюулаас сэргийлэх буюу үер усны аюултай тэмцэх болон гамшгаас аврах ажлын талаар 4 шаардлага дурджээ.

1. Үер усны аюулаас сэргийлэх буюу үер усны аюултай тэмцэх талаар хариуцлагын дүрмийг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.

2. Шинжлэх ухаанч, зөв оновчтой урьдчилсан мэдээлэл, урьдчилсан таамаглал гаргах хэрэгтэй.

3. Цэргийн болон иргэний хамгаалалтын уялдаа холбооны механизмыг бэхжүүлэх хэрэгтэй.

4. Гамшгийн дараах ус ашиглалтын бүтээн байгуулалтыг одооноос анхаарах хэрэгтэй.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123272852