Элчин сайд Шин Хайминий Монгол Улсын баруун бүсийн таван аймагт бүсийн уулзалт дээр хэлсэн үг
2018-08-13 15:53:54 Эх сурвалж: Хятадын элчин сайдын яам
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Эрхэм хүндэт хатагтай ноёд, зочид төлөөлөгчид, анд нөхөд өө,

та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Энэ өдөр бид үзэсгэлэнт Баян-Өлгий аймагт хуран цуглаж Хятад, Монголын баруун бүсийн таван аймгийн хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгуулж байна. Ийнхүү энэ өдөр та бүхэнтэй уулзаж буйдаа би их баяртай байгаа бөгөөд миний бие БНХАУ-ын ЭСЯ-ыг төлөөлөн Баян-Өлгий аймгийн зүгээс энэ удаагийн уулзалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэнд гүн талархал илэрхийлье.

Манай ажлын найз хэлэхдээ Монгол Улсад найзууд уулзахдаа "Сонин сайхан юу байна?" хэмээн мэндэлдэг. Өнөөдөр би та бүхэн дээр чухал сайхан мэдээтэй ирлээ.

Эхлээд Хятад Улсын талаар хүргэх сайхан мэдээ бол өнгөрсөн жилийн 10-р сард ХКН-ын 19-р Бүгд хурал хуралдаж, энэ хурлаар Ши Жиньпингийн шинэ эрин үеийн Хятадын социалист үзэл санааг баталснаар Хятадын онцлогт социализм шинэ эрин үед шилжиж Хятад Улсад хөгжлийн шинэ боломжууд ирснийг илтгэлээ. Ийнхүү Хятадын ард түмэн Ши Жиньпин даргаар удирдуулсан ХКН-ын удирдлага дор чинээлэг нийгмийг иж бүрнээр бүтээж, орчин үеийн социализм байгуулах шинэ замыг эхлүүлж Хятадын үндэсний аугаа их сэргэн мандалт болох Хятад мөрөөдлийг биелүүлэхийн төлөө урагш тэмүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг тогтвортой өсөж, нааштай эерэг нөхцөл байдал үргэлжилж дэлхийн эдийн засгийн хөгжилд хүчтэй дэм өгч байна. ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гүнзгийрч, чанар, үр дүн тогтвортой нэмэгдэж байна. 2017 онд Хятадын ДНБ 82.7 их наяд юаньд хүрч, өмнөх үеийн мөн үеэс 6.9 %-иар нэмэгдэж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн байраа хадгалсаар байна. Хятадын эдийн засаг дунджаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30%-ийг хангаж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятадын хүн амын амьжиргаа дээшилж, ядуу хүн амын тоо 68 гаруй саяар буурсан нь ядуурлыг бууруулахад маш том ахиц гарсан. Мөн иргэдийн жилийн дундаж орлого 7.4%-иар өсөж, дэлхийд хамгийн их дундаж орлоготой хүн амтай улс болж дэлхийн хамгийн том зах зээл болсон.

Энэ жил бол Хятад Улс өөрчлөлт, шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой. Хятадын хийсэн энэхүү өөрчлөлт, шинэчлэлийг Дэлхийн банк, ОУВС, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ буюу OECD) зэрэг олон улсын байгууллагууд сайшааж, бүх талууд Хятадын эдийн засгийн хөгжлийг нааштайгаар харж, Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийг удирдан дагуулна гэдэгт ихээхэн хүлээлттэй байна

Гадаад харилцааны тал дээр Ши Жиньпин дарга Хятад Улс хүн төрөлхтний нийтлэг цогцийг бүтээн байгуулах, "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагаанд дэмжих, Хятадын хөгжлийн үр шимийг дэлхийн хүн амд хүргэхийн төлөө хичээн ажиллахыг онцолсон. Мөн Хятад Улс ямагт энх тайван, хөгжил цэцэглэл, хамтын ажиллагаа, хамтдаа хожиж, дэлхийн энх тайвныг сахиулах, хамтын хөгжлийг дэмжих гадаад харилцааны бодлогыг эрхэмлэн хөрш орнуудын найрсаг, түншийн харилцаатай байх гадаад харилцааны чиглэлээ баримтлан хэрэгжүүлж дэлхий дахинд хамтдаа бүтээж хамтдаа хүртэх, харилцан хүндэлдэг шударга хамтын ажиллагаатай олон улсын харилцааны шинэ хэв маягийг бүрдүүлэхэд идэвхийлэн оролцож, дэлхийн энх тайванд Хятадын үзэл баримтлал, санаачилгыг дэвшүүлж, хариуцлагатай том гүрэн хэвээр байна гэдгийг тэмдэглэсэн.

Хатагтай, ноёд оо,

Хятад, Монгол хоёр улс бол нөхөрсөг хөршүүд, Хятадын тал Монголын талтай харилцдаг харилцаагаа ямагт хөрш орнуудын гадаад харилцааны бодлогын чухал чиглэлээ болгодог. Сүүлийн жилүүдэд талуудын хамтын хичээл зүтгэл дор хоёр улсын харилцаа хөгжил хурдаа нэмж байна. Тэр дундаа 2014 онд Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалаар хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлд дэвшүүлсээр хамтын ажиллагаанд олон ховор боломжууд ирж, хоёр улсын ард түмэнд бодит ашиг тусыг авч ирсэн.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын өндөр, дээд түвшний харилцаа тогтмолжиж байна. Тухайлбал өнгөрсөн 4-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлал хийж мөн Бо-Аогийн форумд оролцсон. Мөн энэ оны 6-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон. Энэ үеэр хоёр улсын удирдагч нар Хятад, Монголын харилцааг улам хөгжүүлэх тал дээр олон чухал тохиролцоонд хүрэн, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлсон нь ихээхэн ач холбогдолтой болсон. Эдгээр өндөр дээд түвшний харилцан айлчлалаар дамжуулан талууд улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, бие биеийн язгуур эрх ашиг болон харилцан чухалчилдаг асуудлуудаа хүндэтгэх үндэс зарчмаа бататгаж, санаа амар байж болох, харилцан итгэдэг, харилцан түшиглэдэг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай байхаар санал нэгдэж, хоёр улсын харилцаанд урт удаан хугацааны, эрүүл, тогтвортой хөгжлийн суурийг тавьсан юм.

Хятад, Монгол хоёр улс бол хөрш зэргэлдээ оршдог, эдийн засаг харилцан нөхөлцдөг, Хятад Улс олон жилийн турш Монголын хамгийн том худалдааны түнш, хамгийн том хөрөнгө оруулагч улс байсаар ирсэн. 2017 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.доллар буюу өмнөх оны мөн үеэс 26.5%-иар өсөж, Хятад, Монголын хоёр улсын худалдааны нийт дүн 6.7 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 45.7%-иар өссөн. Үүнээс Хятадын талын импорт 5.3 тэрбум ам.доллар, Монголын талын гадаад худалдаа 3.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт олон жилийн турш Монгол Улсын гадаад худалдааны нийт дүнгийн талаас илүү хувьтай эзэлж байгаа бөгөөд 2017 онд гуравны хоёртой тэнцсэн байна. Одоогоор талууд хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцоо, өндөр дээд түвшний айлчлалуудын үр дүнг хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Хятад Улс элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл баримтлалаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Монголын хөгжлийг чин сэтгэлээр туслан дэмжих болно. Хятад, Монгол хоёр тал мөн чөлөөт худалдааны бүсийн ТЭЗҮ болон Эрээн хот- Замын-Үүдийн хилийн дагуух эдийн засгийн зэргэлдээ бүсийн бүтээн байгуулалтыг хурдасгахаар ажиллаж байна. Хятадын тал Монголын талтай томоохон төслүүдийг хэрэгжүүлж Монгол Улсад давуу талаа гаргаж, эдийн засгийн чадавхаа хөгжүүлэхэд туслахад бэлэн байна. Сүүлийн жилүүдэд Хятад Улс Монгол Улсад их хэмжээний буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн дэм болсон. Хятадын тал Монголын нийгэм, ард иргэдийн амьдралд ихээхэн анхаарал хандуулж, холбогдох олон томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа нь хоёр улсын нөхөрсөг хамтын ажиллагааны үр шимийг бүрэн утгаар Монголын ард түмэнд хүргэж байна. Хятадын тал Монголын хөгжилд зориулж тусгай арга хэмжээг авсан. Энэ бол миний өнөөдөр та бүхэнд дуулгах гэж буй Монголын ард түмний ихээхэн анхаарал хандуулж буй Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж төсөл сүүлийн үед том ахиц гарсан сайхан мэдээ юм. Хятадын тал уг төслийн үнэлгээг батлаад байна. Энэ бол Хятадын тал ердийн дүрмээс гарч олон саад бэрхшээлийг даван туулж, Монголын талд онцгой бодлого хэрэгжүүлж буй хэрэг гэдгийг онцолмоор байна. Үүгээр Хятадын тал хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг харуулж байна. Одоо талууд уг төслийг аль болох хурдан ашиглалтад оруулах тал дээр хичээж байна.

2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын соёлын солилцооны төлөвлөгөөг зарласан. Одоо талууд уг төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Энэ жил Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурал Бээжин хотноо болж хурлаар олон чухал тохиролцоо, үр дүнд хүрсэн. 2017 онд хоёр улсын хооронд зорчсон иргэдийн тоо давхардсан тоогоор 2 сая 20 мянгад хүрсэн. Үүнээс Хятад Улсад зорчсон Монгол иргэдийн тоо 1 сая 800 мянга байна.. Цаашид Хятадын тал Монгол иргэдийг Хятад руу зорчиход илүү хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд Монголын талыг ч мөн Хятад иргэдэд Монголын виз хүсэх зэрэг тал дээр илүү дөхөм байдлыг бүрдүүлж өгнө гэдэгт найдаж байна. Хятадын Күнзийн институт болон Хятадын Соёлын төв зэрэг соёлын солилцоог дэмжих байгууллагууд Монголд амжилттай үйл ажиллагаагаа явуулж, хоёр улсын соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагаанд түлхэц өгсөөр байна. Түүнчлэн хоёр улс жил бүр сэтгүүлчдийн томоохон аяллын баг, залуучуудын харилцан айлчлал зохион байгуулдаг нь хоёр улсын нөхөрлөлийг бүр ч илүү бэхжүүлдэг. Хятад Улс мөн жил бүр Монголын шилдэг сурагчдыг Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамруулдаг ба бүртгэлд хамрагддаг сурагчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил "Ухаарч амьдрах хорвоо" Хятадын олон ангит кино Монгол Улсад гарсан нь маш олон үзэгчтэй байлаа. Дахин олон шинэ бүтээлүүд одоо хөрвүүлэгдэж байгаа бөгөөд тун удахгүй цэнхэр дэлгэцнээ та бүхэнд толилуулах болно.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын баруун бүсийн таван аймаг нь Хятадын Шиньжян - Уйгурын болон Өвөр Монголын өөртөө засах оронтой хиллэдэг. Хоёр тал нь хилийн зурвас 2000 гаруй км үргэлжилдэг. Хоёр талын баруун бүсийн аймаг, мужууд олон жилийн турш таатай нөхөрсөг харилцаатай байна. Хятадын тал Монгол Улсын баруун бүсийн таван аймгийг "Нэг бүс нэг зам" санаачилгын бүтээн байгуулалтад оролцохыг дэмждэг бөгөөд талуудын дэд бүтэц, хилийн боомт гэх мэт олон салбарын хамтын ажиллагаа улам өргөжиж нутгийн ард иргэдэд үр өгөөжөө өгөн, талуудын нөхөрлөлийг нэмэгдүүлж байна. Бас нэг зүйл бол хөгжихөд сайн орчин хэрэгтэй гэдгийг бид харах хэрэгтэй. Газарзүйн онцгой байршил, Хятадын Шиньжян – Уйгур гэх мэт зарим өөртөө засах орнууд Монгол Улсын баруун бүстэй хиллэдэг учраас бид яг ижил терроризмын заналхийлэлтэй тулгарч байна. Талууд зайлшгүй хоёр улсын удирдагч нарын тохиролцооны хэрэгжилтийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлж, "гурван хүч"-тэй хамтдаа тэмцэж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд таатай орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ямартай ч Хятадын тал Монголын баруун бүсийн аймгуудтай бүх талын хамтын ажиллагаагаа бэхжүүлж хоёр улсын харилцааны хөгжилд шинэ хувь нэмрээ оруулах болно.

БНХАУ-ын ЭСЯ нь Монгол Улсын баруун бүсийн аймгуудтай таатай харилцаатай байдаг. Би энэ албан тушаалд томилогдсон 3 жилийн хугацаанд Монгол Улсын бараг бүх аймгуудад очсон. Үүнээс баруун аймгуудын байгаль хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд ард иргэд мөн хөгжлийн нөөц боломж надад маш гүн сэтгэгдэл үлдээсэн. Баруун аймгуудын ард иргэд Хятадын ард иргэдийг гэх найрсаг харилцаа болон Хятадтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлд би их сэтгэл хөдөлсөн. Энэ удаад бид аймгуудад буцалтгүй тусламж үзүүлж, аймгуудын бүтээн байгуулалт, ард иргэдийн амьжиргааг сайжруулахад туслах болно. Саяхан Баян-Өлгий аймаг үерийн гамшигт өртсөнд миний бие БНХАУ-ын ЭСЯ-ыг төлөөлөн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд Хятадын ард түмний сэтгэлийн дэмийг уламжилж байна. Бид Баян-Өлгийн аймагт гамшгийн дараах сэргээн босголтод зориулан тусгайлан буцалтгүй тусламж үзүүлэх болно. Цаашид миний бие аймгуудын удирдлага нартай нягт харилцаа холбоотой байж, хамтын ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулан ажиллах болно. Мөн та бүхнийг БНХАУ-ын ЭСЯ-нд зочлохыг үүгээр урьж байна.

Та бүхэнд баярлалаа.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123262457