Ли Кэчян НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганы дарга Мария Фернандо Эспиносатай уулзав
2018-08-09 11:51:14 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 8-нд Бэй Дай Хэд Хятадад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы дарга Эспиносатай уулзав.

Ерөнхий сайд Ли Кэчян, “Хятад улс нь НҮБ-ын үүсгэн байгуулагдах үеийн гишүүн, Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, хамгийн том хөгжиж буй орны хувьд НҮБ-ын ажлыг дэмжсээр ирсэн. Ши Жиньпин дарга 2015 онд НҮБ-ын төв байранд амжилттай айлчилж, НҮБ үүсч хөгжсөний 70 жилийн ойн цуврал дээд уулзалтад оролцсон. Хятад улс НҮБ-ын нэр хүндийг эрс хамгаалан, олон улсын үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үйлдлийг дэмжиж, НҮБ-ын улс төр, эдийн засаг, нийгэм, хөгжил, энхийг сахиулах зэрэг олон салбарын ажилд ивэхтэй гар бие оролцон, цаашид ч олон улсын эрх үүргээ ухамсарлан биелүүлж, дэлхийн энх тайвныг байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын эмх дэглэмийг хамгаалагч байх болно” гэжээ.

Хатагтай Эспиноса, “Хятад улс олон талт үзлийг дэмжих талд чухал үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын ажилд маш идэвхтэй хувь нэмэр оруулж буй учраас би НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы даргаар сонгогдсоны дараа хамгийн анх Хятадад айлчилж байна. Хятад улс болон дэлхийн улс орнуудтай хамтаар дүрэм тогтоолд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалан, олон улсын эрхзүй болон ДХБ-ын хүрээн дэх чөлөөт худалдааг эрчимжүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг ахиулахад НҮБ бэлэн байна” гэв.

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123246106