Ши Жиньпин Маврикий улсад найрсаг айлчлал хийж байна
2018-07-28 18:32:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 27-нд Бүгд найрамдах Маврикий улсад хүрэлцэн очиж найрсаг айлчлал хийж байна.

Орон нутгийн цагаар 21 цаг 15 минутад Ши Жиньпин даргын суусан тусгай нисэх онгоц Рамголам олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Маврикий улсын ерөнхий сайд Правинд Жугнаут нисэх онгоцны буудалд хүрч Ши Жиньпин даргыг угтан авсан байна.

Правинд Жугнаут онгоцны буудалд Ши Жиньпин даргад зориулан өргөн их угтах ёслол үйлджээ.

Хоёр орны удирдагч дотноор ярилцаж, Ши Жиньпин дарга, би энд ирэнгүүт Маврикийн засгийн газар, ард түмний Хятадын ард түмэнтэй найрсаг сэтгэлтэй байгааг бие сэтгэлээрээ мэдэрлээ. Хятад Маврикий найрсаг харилцаатай. Би ерөнхий сайд тантай Хятад Маврикийн харилцаа тэрчлэн хамтаар сонирхож байгаа олон улс бүс нутгийн асуудлаар санал солилцохыг хүсэн хүлээж байна гэжээ.

Жугнаут хэлэхдээ, Ши Жиньпин даргын Маврикийд найрсаг айлчлал хийж байгаад баяртай байна, тантай маргааш уулзалт хийхийг хүсэн хүлээж байна гэжээ.

Ши Жиньпин дарга Өмнөд Африкад төрийн айлчлал хийж, Йоханнесбургт БРИКС-ын орнуудын удирдагчдын X уулзалтад оролцсоны дараа Мавоикийд хүрэлцэн ирж айлчилж байгаа юм.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123189552