Ши Жиньпин гадаадад айлчилна
2018-07-13 10:51:21 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан энэ сарын 12-нд, “Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Лахифа, Сенегалын Ерөнхийлөгч Салл, Руандагийн Ерөнхийлөгч Кагаме, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Рамафоса нарын урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 19-24-нд эдгээр дөрвөн оронд төрийн айлчлал хийнэ” хэмээн мэдээлэв. Лү Кан, “Ши Жиньпин дарга энэ сарын 25-27-нд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Рамафосагийн урилгаар Йоханнесбург хотод болох БРИКС-ын орнуудын удирдагчдын Х уулзалтад оролцоод буцах замдаа Маврикийд найрсаг айлчлал хийнэ” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123120681