Хятад Арабын орнуудын хамтын ажиллагаа улам бэхжин хөгжих ёстой
2018-07-11 10:44:23 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

10-нд, Бээжинд, Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний VIII хурал нээгдсэн юм. Энэ нь Хятад, Арабын орнуудын дипломат харилцааны томоохон үйл ажиллагаа юм. Сүүлийн жилүүдээс Хятад, Арабын орнуудын харилцаа эрчимжихийн хэрээр, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам хөгжсөн төдийгүй хүмүүсийн ойр дотно байх харилцаа холбоо ч улам бэхжилээ. Шинэ Хятад улс байгуулагдах эхний үеэр, Хятад улс “Энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчим” дэвшүүлсэн билээ. Энэ зарчим өнөө хүртэл Хятадын дипломат харилцааны хамгийн нандин арга барил болсоор байна. Дарга Ши Жиньпин сүүлийн жилүүдээс “Азийн аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Хувь заяаны хамтын цогц” зэрэг цуврал шинэ үзэл баримтлалыг дурдаж, Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахаа онцолсоор ирсэн юм. 2017 оны 1-р сард, Ши Жиньпин Давосын дээд хэмжээний уулзалтын үеэр, "Хятад улс ядуу, хөгжингүй бус орон байснаа дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болон хөгжсөн нь гадаадад цэргийн хүчээ өргөжүүлэх буюу колоничлолд түшиглэсэн биш, харин ард түмнийхээ шаргуу хөдөлмөр, энх тайвныг эрхэмлэсэнд байгаа юм. Хятад улс энх тайван замаар замнахаа баримтална гэж онцолсон байна. Практикаас үзэхэд, Хятад улс Хятадын онцлогтой Ойрх Дорнодын дипломат бодлогыг хэрэгжүүлэхийн тулд онцгой тогтолцоог бий болгосон. Үүнд хамгийн дурдууштай нь 2004 онд байгуулсан “Хятад, Арабын хамтын ажиллагааны форум” хүмүүсийн сэтгэлд хүрсэн юм. Уг форум байгуулагдсан 14 жилийн турш, хоёр тал сайдын нарын хэмжээний хурлыг 6 удаагаа зохион явуулж, маш чухал үр дүнд хүрчээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123109644