Ши Жиньпин Африкийн холбоонд баярын цахилгаан илгээв
2018-07-02 16:58:33 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: 07-р сарын 01-нд Мавританий нийслэл Ноакшотод болсон Африкийн холбооны тэргүүн нарын XXXI бага хуралд Хятад улсын дарга Ши Жиньпин цахилгаан илгээж, Африк тивийн улс орнууд болон ард түмэнд баяр хүргэжээ.

Ши Жиньпин: Африкийн нэгдэж, хүчирхэгжих туг далбаа бол Африкийн холбоо юм. Тус холбоо Африкийн интегралчлалын ахицыг идэвхтэй дэмжиж байна. Африкийн орнууд олон улс, бүс нутгийн чухал асуудалд дуу нэгтэй байж, энх тайван, аюулгүйн байдлаа хамгаалах хүчин чадал нь улам дээшиллээ. Африкийн холбоо Африкийн орнуудыг удирдан улам их амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ. Тэрээр: 09-р сард Бээжинд Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний хурал хийнэ. Тус хурал “Хамтран ажиллаж, хамтдаа ашиг олж, улам нягтарсан Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулья” уриан дор болно гэжээ.

Ши Жиньпин, хурлын уриаг "Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг Хятад, Африк хамтран байгуулах, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Африкийн холбооны “2063 оны хөтөлбөр”, Африкийн олон орны хөгжлийн стратегитай харилцан уялдуулж, Хятад, Африкийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гарган, Хятад, Африкийн ард түмнийг улам аз жаргалтай болгох, дэлхийн энх тайван хөгжлийг ахиулахын төлөө хувь нэмэр оруулна хэмээн дахин нотолжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123067555