Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны шинэ төлөв бий болгоно
2018-06-26 11:27:50 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын төв хорооны гадаад харилцааны ажлын хурал 22, 23-нд Бээжинд боллоо. ХКН-ын төв хорооны дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин: Хятадын гадаад харилцааны ажлыг шинэ эриний Хятадын онцлогтой социалист гадаад харилцааны үзэл санаагаар удирдуулж, гадаад дотоодын байдлыг харгалзан үзэж, үндэстнүүдийн сэргэн мандалт, хүн төрөлхтний дэвшлийг ахиулахад үйлчлэх гол шугамын дагуу хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг эрс хамгаалж, дэлхийн засаглалын системийн өөрчлөлтөд идэвхтэй оролцон, дэлхийн түншлэлийн харилцааны сүлжээг сайжруулж, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны шинэ төлөв бий болгоно хэмээн онцоллоо.

Тус хуралд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны бүх гишүүд, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань нар оролцжээ. Хурлаар Ши Жиньпин даргын гадаад харилцааны үзэл санааны удирдах байр суурийг тодорхойлсон байна.

Ши Жиньпин: Өнгөрсөн 5 жилийн хугацаанд ХКН-ын төв хорооны удирдлагаар Хятад улс Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааг бүтээлчээр урагшлуулж, шинэ эриний Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны үзэл санааг бий болгосон гэжээ.

Тэрээр: Гадаад харилцаа бол улс орны итгэл зоригийн төвлөрсөн тусгал юм. Гадаад харилцааг намын төв хороо удирдах ёстой. Ирэх 5 жил бол "хоёр зууны зорилт"-ыг биелүүлэх түүхэн зангилаа цаг үе бөгөөд Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын түүхэн үйл явцад онцгой чухал ач холбогдолтой. Түүхэн зангилаа цаг үе дэх Хятадын гадаад харилцааны гадаад нөхцөл байдлыг харгалзан үзэж, гадаад харилцааны ажлыг нэгдсэн журмаар төлөвлөн ахиулах ёстой. Дэлхийн олон туйлт нөхцөл байдлын түргэн хөгжих хандлагыг дагаж, их гүрний харилцаанд гүнзгий өөрчлөлт гарч буйг харгалзан үзэх ёстой гэжээ.

Ши Жиньпин: Ирэх 5 жилийн хугацаанд Хятад улс хүн төрөлхтний хамтын цогц байгуулах далбааг өргөн, дэлхийн засаглалын системийг шударга, зүй ёсны чиглэлээр хөгжүүлнэ. Хамтдаа зөвшилцөж, хамтдаа байгуулж, хамт ашиг хүртэхийг баримтлан, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг улам гүнзгийрүүлнэ. Их гүрний харилцааг сайтар төлөвлөж, ерөнхийдөө тогтвортой, тэнцвэртэй хөгжих их гүрний харилцааны загвар гаргана. Хөрш зэргэлдээ орнуудын гадаад харилцааны ажлыг сайтар хийж, эргэн тойрны орнуудад улам найрсаг, улам ашигтай орчин бүрдүүлж өгнө. Хөгжиж буй орнуудтай эв найрамдал, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, зөв ёс зүй, ашиг сонирхлын үзэл баримтлалын дагуу гар гараасаа хөтлөн хамтдаа хөгжих шинэ төлөв бий болгоно гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123036830