Ши Жиньпин ШХАБ-ын хэвлэл мэдээллийнхний анхдугаар удаагийн дээд хэмжээний уулзалтад баярын захидал илгээв
2018-06-02 15:05:49 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ ШХАБ-ын хэвлэл мэдээллийнхний анхдугаар удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 1-ний өдөр Бээжинд хуралдж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захидал илгээжээ. Захидлын агуулга дараах мэт:

ШХАБ-ын хэвлэл мэдээллийнхний анхдугаар удаагийн дээд хэмжээний уулзалт эхэлж байгааг тохиолдуулан, миний бие халуун баяр хүргэж байна! Алсаас хүрэлцэн ирсэн улс орнуудын хэвлэл мэдээллийнхний найз нар тавтай морилохыг чин сэтгэлээсээ угтаж байна!

Өнөөгийн дэлхий ертөнцөд нийгмийн мэдээлэлжилт түргэн хөгжиж, хэвлэл мэдээлэл нь дэлхийн улсуудын ард түмний сэтгэл санааг нэвтрэлцүүлэх талаар улмаас улам чухал үүрэг гүйцэтгэж бий. Нэг жилийн өмнө, би ШХАБ-ын хэвлэл мэдээллийнхний анхдугааар удаагийн дээд хэмжээний уулзалт хийх тухай санаачлага гаргасан, үүний зорилго бол даруй ШХАБ-ын соёл иргэншлийн салбарын солилцоо хамтын ажиллагааг ахиулахын төлөө юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт ШХАБ-ын хүчнийг төвлөрүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Хэвлэл мэдээллийнхэн ШХАБ-ын улсуудын солилцоо хамтын ажиллагаа өрнүүлэх, ардын сэтгэлийн нэвтрэлцээг ахиулах чухал гүүр болсны хувьд, “Шанхайн зориг санаа”-г бадруулагч, ажил хэрэгч хамтын ажиллагааны үүдэн нээгч, ард түмний найрамдлын уламжлан дамжуулагч болохыг чармайн биелүүлэх хэрэгтэй. Хятадаас ШХАБ-ын хөгжлийг эрс дэмжиж, дуртайяа тулуудтай гар гараа холболцон хамтаар урагшилж, бүс нутгийн хувь заяаны нэн нягт хамтын цогцыг байгуулж, хүн төрлөхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг ахиулах хэрэгтэй .

ШХАБ-ын хэвлэл мэдээллийнхэнний анхдугаар удаагийн дээд хэмжээний уулзалт төгс амжилттай хуралдах болтугай!

БНХАУ-ын дарга Ши Жиньпин

2018 оны зургаадугаар сарын 1-ний өдөр

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122927858