Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Трамптай утсаар ярилцав
2018-05-10 11:54:37 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн 5-р сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8-ны өдөр болзсоны дагуу АНУ-ын ерөнхийлөгч Трамптай утсаар ярилцав.

Ши Жиньпин, одоохонд Хятад, Америкийн харилцаа нэгэн чухал шат үед оршиж бий, би хоёр орны харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж, ерөнхийлөгч ноён лугаагийн сайн сайхан ажлын харилцаагаа нандигнан үзэж бий. Миний бие ерөнхийлөгч ноён тантай Бээжинд уулзалт хийх үед тохиролцсон хамтын ойлголтыг хоёр талаараа нарийн хянамгай биелүүлэн, дээд давхарга болон шат давхаргуудын харилцахыг баримталж, харилцан хүндэтгэж, харилцан ашиг хүртээж, хамтын ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлэн, зөрөлдөөнөө сайтар удирдан эзэмдэж, хоёр улсын харилцаа эрүүл тогтвортойгоор урагш хөгжихийг хүсэж байна. Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бол ямагт Хятад Америкийн харилцааны суурь чулуу ба хөдөлгүүр болж байна. Өнгөрсөн долоо хоногт, Хятад, Америк хоёр талаараа Бээжинд эдийн засаг худалдааны тухай үнэнч, өндөр үр ашигтай, бүтээлч чанартай зөвшилцөө хийв. Хоёр талаараа харилцаа хотоотой байж, оршиж байгаа асуудлыг зохистой шийдвэрлэх аргыг олбол харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх үр бүтэмжийг олж болно гэж зааж гаргав.

Трамп, Амеркийн тал Америк, Хятадын харилцааг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж бий, би Дарга Ши Жиньпинтай үргэлжлэн нягт харилцаатай байхыг хүсэж байна. Амеркийн тал дуртайяа Хятадын талтай хамтаар чармайж, бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засаг худалдааны асуудлыг зохистой шийдвэрлэж, Америк, Хятадын харилцаа нэн их хөгжихийг ахиулж, хоёр орны ард түмэнд буян үйлдэнэ гэж илэрхийлэв.

Хоёр улсын тэргүүн Солонгосын хойгийн байдлын тухай саналаа солилцов. Ши Жиньпин Солонгосын хойгийн асуудлаарх Хятадын талын зогсолтыг дахин илэрхийлж, Хятадын тал Америк Солонгосын удирдлагын уулзалт хийхийг дамжиж, Америк Солонгос хоёр талаараа ижил чиглэл руу урагшилж, харилцан итгэлцэл байгуулж, шат үе хуваан ажиллагаа хийж, уулзалт хийж зөвшилцөхөөр дамжин харилцан анхаарч байгаа асуудлаа шийдвэрлэн, аюулгүй байдлын тухай Солонгосын талын зүй ёсны санаашралыг харгалзаж, Солонгосын хойгийн асуудлыг улс төрөөр шийдвэрлэх процессыг хамтаар ахиулахыг хүсэж бий. Хятадын тал дуртайяа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох ба бүс нутгийн урт хугацааны амар тайванг биелүүлэхэд үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэх 

Трамп, Амеркийн тал Солонгосын хойгийн асуудлаарх Хятадын талын зогсолтыг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж, Хятадын талын гүйцэтгэсэн чухал үүргийг магтан сайшааж бий, хэлэлцээ зөвшилцөөгөөр дамжиж Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхийг хамтаар ахиулна гэж илтгэв.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122805659