Ши Жиньпин: Том гүрний чухал зэвсгийг заавал бид эзэмших хэрэгтэй
2018-04-25 11:07:02 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Бээжингийн 4-р сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ  24-ны үдээс хойш, Ши Жиньпин дарга Хөхмөрний гураван хавцлын том хашилга дээр гарч, хөхмөрний дээд доод урсгалыг ажин гураван хавцлын төслийн байгуулалт, цахилгаан станц, усан ашиглалт, усан тээвэр, амь ахуйн хамгаалалт зэрэг талын нарийн байдалтай танилцлаа. Дараа нь усан тээврийн газар дээрэх онгоцны торомслуур, онгоц дээшлүүлэх машин болон зүүн эргэ дээрэх цахилгаан станцад хүрч ажил шалгажээ.

Тэрбээр ажилтатад хандан, өнөөдөр гураван хавцлын том хашмлга дээр ирж байдлыг ойлгосондоо маш баярлан догдолж бий. Улс гүрэн ийм агуу их амжилт бүтэмж олж чадсан нь та бүхний үзүүлсэн хувь нэмрээс салж чадахгүй. Улс гүрэн хүчирхэгжих хэрэгтэй, үндэстнүүд сэргэн мандах хэрэгтэй, үүнд заавал бид нарын мухашгүй чармайлга, буцашгүй тэмцэл шаардагдана. Үндэсний агуу их сэргэн мандалт нь нэгэн үе баярлан хөөрөлдөөд, хэнгэрэг цангаа дэлдээд биелүүлчихэж чадах юм биш, бид өөрийн чармайлгадаа түшиглэнэ, том гүрэн заавал чухал зэвсгийг эзэмших хэрэгтэй. Өөрийнхөө хүчээр дэгжрэхээр дамжин бие дааж шинийг үүдэх чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Гураван хавцлын төслийг анхлан байгуулж байсан үеийг бодхоор, хэрвээ гадаадаас оруулахад түшиглэн, бусдын хандивлаад түшиглэсэн бол өнөөдрийн удирдах чадвар байж чадахгүй юм. Бид өөрсдөө хүчрийг ялан давж, гураван хавцлын төсөл шиг иймэрхүү амжилтыг олсон төдийгүй боловсон хүчин хүмүүжүүлсэн, би та нарын өмнөөс омогшиж байна, манай улс гүрэн ийм их чадалтай болсонд омогшиж байна. Бид хамтаар чармайн сэтгэл нэгдэж 1.3 трбум гаруй ард түмэн сэтгэл нэгдэн Хятадын хүсэл мөрөөдлийг хамтаар биелүүлье гэжээ.

 

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122739677