Ши Жиньпин: Эрүүл мэнд үндэстэн болох хэрэгтэй
2018-04-12 11:16:38 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьнхуа нетийн Бээжингийн 4-р сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ   11-ний үдээс хойш, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны жилийн уулзалтын арга хэмжээ өндөрлөсний дараа Ши Жиньпин Бө-аогийн Лечэн олон улсын эмчилгээ аялал жуулчлалын хошууч бүсийн төлөвлөлтийн ордны ажил байдалтай танилцав. Ши Жиньпин академич нарын танилцуулахыг сонсохын хамт тэргүүний дэвшилтэт эмчилгээний тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн нарийвчлан үзэв. Тэрээр дотоодод үйлдвэрлэсэн соронзон удирдлагат ходоодны дуран хуруун өндөгний хэр роботыг гартаа барьж судлан бүтээсэн явц болон хэрэглээний тухай нарийн асуув. Ши Жиньпин, "Хос зуун жил”-ийн тэмцэх зорилтыг биелүүлэхэд ард түмнээр төв болгох хөгжилийн үзэл баримтлалаар, эдийн засгаа хөгжүүлэх төдийгүй эрүүл мэндээ батлах хэрэгтэй. Ард түмний олзуурхал, аз жаргалт сэтгэгдэл, аюулгүй байдалт сэтгэгдэл нь эрүүл мэндээс салж чадахгүй юм. Иймд эрүүл мэндийн үйлсийг ихээр хөгжүүлж, бие бялдар эрүүл чийрэг үндэстэн болох хэрэгтэй гэжээ. \Синьхуа агентлагийн мэдээ, сурвалжлагч Жан Шяосүн, Ше Хуаньчы\

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122670714