Дарга Ши Жиньпин Үндэсний шинжлэх ухаан технологийн шагналын хуралд оролцож, дээд шагнал хүртэгч зэрэг хүмүүст шагнал гардуулав
2018-01-08 17:29:11 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Бээжингийн 1-р сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ ХКН-ын ТХ, Төрийн зөвлөл 8-ны өдрийн үдийн өмнө Үндэсний шинжлэх ухаан технологийн шагналын хуралыг Бээжинд ёслол төгөлдөр хуралдуулав. Нам ба төрийн удирдлага Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Гаоли, Ван Хүнин хуралд оролцож шагнал хүртэгчийн төлөөлөгчид шагнал гардуулав.Ли Кэчян ХКН-ын ТХ ба Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс үг хэлж, Жан Гаоли хурал хөтлөв.

Нижгэнэсэн халуун алга ташилт дунд ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 2017 оны Үндэсний шинжлэх ухаан технологийн хамгийн дээд шагналын эзэн Нанжингийн Политехникийн их сургуулийн Ван Зэшань академич ба Хятадын Өвчнийг хязгаарлах ба урьдчилан сэргийлэх төвийн Вирус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хязгаарлах хүрээлэнгийн Хөү Юньдэ академичид шагналын бичгийг гардуулав. /Синьхуа агентлагийн “Синьхуа хараа” микро блог мэдээлэв. Сурвалжлагч Чэнь Фан, Юй Шяоже/

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011100001122228124