Мяо үндэстний тосгоны зун цаг
2020-08-04 09:50:02 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Барилгын машин Мяо үндэстний тосгоны үйлдвэрийн замын барилгын талбайд ажиллаж байгаа нь \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Хуан Шяобан\

Ү Ин Мяо үндэстний тосгон нь Гуанши Гүйжөүгийн уулзвар Мяогийн уулархаг нутагт байрладаг, нийт 143 өрхийн 700 гаруй хүнтэй бөгөөд 102 өрх нь Гуаншигийн Лью Жөү хотын Рүн Шүй Мяо үндэстний өөртөө засах шяний Дан Жью тосгонд, 41 өрх нь Гүйжөү мужийн Цүн Жян шяний Цүй Лигийн Яо үндэстэн, Жуан үндэстний шянгийн Нань Цэнь тосгонд тус тус харьяалагддаг. Тус нутагт зам тээвэр дөхөмгүй, газрын нөөц хомс, орчин нөхцөл маш барагтай байдаг. Ойрын жилүүдэд Гуанши Гүйжөү хоёр нутгийн Намын хороо, засгийн газар, нийгмийн олон салбарынхны хамтын хүчин чармайлтын дүнд, Ү Ин Мяо үндэстний тосгоныг ядуурлаас ангижруулах ажил маш их ололт амжилт олж, бүх тосгоны 88 өрх ядуурлаас ангижирч, амьжиргааны түвшин доор өрх 2016 онд 92 байснаасаа одоогоор 4 болон багасжээ.

Өнөөгийн байдлаар, Мяо үндэстний тосгон нь ядуурлаас ангижруулах хамгийн чухал шат үедээ шилжиж, үйлдвэрийн замыг тавих, сургалтын байрыг засварлах, бохир ус гадагшлуулах, Лү Шэн талбайг байгуулах, “Хоёр хэлний хоёр чиглэлт” сургалтын баазыг эрхлэх зэрэг төслүүдийн барилга байгуулалтын ажил эхэлж, Хятад хэлний төв аялгууг суралцах, үндэстний соёлыг сурагчдын хичээлд оруулах, эрүүл ахуйн орчныг сайжруулах зэрэг ажлууд тогтвортой үргэлжилж байна. Намын гишүүн боловсон хүчин, иргэд олон түмэн хамтран халуун хүйтэн, салхи бороог туулан, зорилтынхоо төлөө цуцалтгүй мэрийж, ядуурлаас ангижрах ажилд хүчин зүтгэж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126322381