Лийрийн мод тарьж баяжлын замд оров
2020-07-31 09:34:16 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Аньнин хотын Баже гудамжинд нийт 670 гаруй га талбайд Улаан лийр, Шар лийр зэрэг жимсний моддыг тарьжээ. Өнөөгийн байдлаар, Улаан Лийр тарих 4 хоршоожил, Улаан лийр ургуулах 400 том төлөөлөл өрх, 66 га-гаас дээших талбай бүхий сайн чанарын Улаан лийрийн 2 бааз байгуулагдаж, эрт, дунд, орой боловсордог Улаан лийрийн төрлийг тарьсан нийт талбай нь 450 гад хүрч, Улаан лийр нь орон нутгийн иргэдийн орлогоо нэмэгдүүлж баяжих эдийн засгийн чухал салбарын нэг болжээ.

Күньмин хотын Да Түн газар тариалангийн бүтээгдэхүүнийг тарьж ургуулах ХХК-ийн ерөнхий менежер Жан Жяньли танилцуулж хэлэхдээ, “Аньнин хотын өвөрмөц цаг агаар, ус хөрсний нөхцөл байдлаас шалтгаалан, “Аньнингийн Улаан лийр”нь чихэрлэг, шүүслэг, хальс нь нимгэн, маш амттай байдгаараа хэрэглэгчийн санаанд маш нийцэж байна гэжээ .\Нийтлэлийг Фань Фанюй , гэрэл зургийг Лью Дүн,Дин Нин\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126308168