Соёлын өв жуулчдын анхаарлыг татна
2020-07-30 10:06:56 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 27-ны өдөр, жуулчин Ляо гүрний Зүжөү хотын чулуун байшингийн бууриар аялна \Гэрэл зургийг сурвалжлагч Ван Жэн\

ӨМӨЗО-ы Улаанхад хотын Баарин зүүн хошуу нь Кидан Ляогийн соёлын өлгий нутаг бөгөөд Ляо гүрний үеийн Зүжөү хотын чулуун байшингийн буурь, Ляогийн Гилбэр зуу хийдийн рашаан худаг, Гилбэр зуу хийдийн чулуун агуй, Ляо гүрний үеийн нийслэл хотын туурь, Ляо гүрний үеийн нийслэлийн өмнө цамхаг, Ляо гүрний эзэн хаан Тайзугийн хөшөөний дурсгал зэрэг 819 төрлийн соёл өв хадгалагдаж бий. Сүүлийн жилүүдэд эдгээр мянган жилийн түүхтэй соёлын дурсгалууд болон байгалийн үзэсгэлэнт газраараа олон жуулчдыг татаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126302367