Ши Жиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ведио хурлын нээлтээр үг хэлэв
2020-07-29 10:17:56 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: Энэ сарын 28-нд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 5 дахь зөвлөлийн оны ведио хурал эхлэв. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолоор үг хэллээ.

Ши Жиньпин, “Энх тайван хөгжил бол мөн л манай эриний гол урсгал болно. Дэд бүтцээр харилцан холбогдох нь олон орны хамтын хөгжлийг ахиулах эд бодисын чухал суурь болно. Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь аливаа гишүүн орнуудын эрэлт хэрэгцээнд үйлчилж, нэн өндөр чанарын, өөрийн өртөг нь бага, тогтвортой хөгжлийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж, уламжлалт дэд бүтцийг дэмжихээр барахгүй бас шинэ дэд бүтцийг дэмжиж, Ази мөн тэрчлэн бусад бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд шинэ хөдөлгөх хүч сэлбэх хэрэгтэй” гэжээ.

Тэрээр, “Эдийн засгийн даяарчлалын явцад гарсан зөрчлийг зохицуулахад олон орон нэн багтаамжтай дэлхийн засаглал, нэн үр ашигтай олон талт механизм, нэн идэвхтэй бүсүүдийн хамтын ажиллагааг чармайн бүрдүүлэх ёстой. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь гишүүдийн хамтын хөгжлийг ахиулж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг урагшлуулах шинэ индэр болох ёстой. бүх дэлхийн бар тахалтай тэмцсэн практикаас үзвэл, хүн төрөлхтөн бол жаргал ховлонгоо хамтатгасан хувь заяаны хамтын цогц болох юм. Цорын ганц зам бол харилцан дэмжиж, хамтран ажиллаж, эрсдэлийг ялан давах зам болно. Эдийн засгийн даяаршлын явцад гарсан зөрчлийг зохицуулахад олон орон заавал нэн их багтаамжтай глобал засаглал, нэн их үр ашигтай олон талт механизм, нэн нааштай бүс нутгийн хамтын ажиллагааг бүрэлдүүлэх хэрэгтэй. Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь гишүүн орнуудын хамтын хөгжлийг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах шинэ тавцан болох хэрэгтэй” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126298602