AG600 нисэх онгоц далай дээр анхны нислэгээ амжилттай хийв
2020-07-28 15:59:23 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 26-ны өдрийн 10 цаг орчимд, Хятадын үйлдвэрлэсэн томоохон хэмжээний ус, эх газарт буулт хийх боломжтой "Күньлүн" AG600 нисэх онгоц Шаньдүн мужийн Чиндао арлын орчим далай дээр анхны нислэгээ амжилттай хийв. Энэ нь AG600 нисэх онгоц 2017 онд газар дээрх анхны нислэг, 2018 онд усан дээрх анхны нисэг хийсний дараа болсон өөр нэг чухал үе шатанд хийсэн нислэг юм, мөн уг төрлийн нисэх онгоцны дараагийн шатны далай тэнгисийн шинжлэх ухааны судалгааны нислэг, нисэх онгоцны ажиллагаатай холбоотой баталгаажуулалтын үндэс суурийг тавьсан нислэг болох юм.

"Күньлүн" AG600 нисэх онгоц нь ой модны түймэртэй тэмцэх, ус, далайн аврах ажилд ашиглах боломжтой Хятад улсын үйлдвэрлэсэн том хэмжээний ус, эх газрын нисэх онгоц бөгөөд хурдтай, маневрлах чадвар сайтай, эрэл хайгуулын өргөн хүрээ, өндөр үр дүнтэй, аюулгүй байдал сайтай, ачаалах хүчин чадал их зэрэг онцлогтой. Мөн уг төрлийн нисэх онгоц нь усны гадаргуугаас ус татан, эх газрын усан онгоцны буудлууд дээр ус дамжуулах чадамжтай төдийгүй, хамгийн ихдээ 12 тонн ус дамжуулж чадах юм байна . Түүчлэн нэг удаад ус цацах талбай нь 4000 гаруй кв.м талбайг хамарч, нэг удаад 50 хүнийг аврах хүчин чадалтай аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126295120