Хятад улс Ангараг гарагт үүрэг гүйцэтгэх “Тянь Вэнь-1” хайгуул хийх төхөөрөмжийг амжилттай хөөргөв
2020-07-27 11:26:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 23-нд Чан Жэн-5, алсаас удирдах-4 зөөгч пуужин Хятадын Вэньчан сансарт хөөргөх төвөөс Ангараг гарагт үүрэг гүйцэтгэх анхны хайгуул хийх төхөөрөмжийг амжилттай хөөргөв. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Цай Ян\

Синьхуа агентлагийн Хайнань мужийн Вэньцангийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хү Же, Жөү Шюан\ 2020 оны 7-р сарын 23-ны 12 цаг 41 минутад Хятадын Хайнань арлын зүүн хойд эргийн Вэньчан сансарт хөөргөх төвөөс Чан Жэн-5, алсаас удирдах-4 зөөгч пуужингаар Ангараг гарагт үүрэг гүйцэтгэх “Тянь Вэнь-1” хайгуул хийх төхөөрөмжийг амжилттай хөөргөж, 2000 секундийн дараа төхөөрөмжийг төлөвлөсөн тойрог замд нь оруулж, Ангараг гараг дахь хайгуулаа эхлүүлж, Хятадын бие даан гүйцэтгэж буй одон гарагийн хайгуулын анхны алхам боллоо.

Хайгуул төхөөрөмж нь Дэлхийн бөмбөрцөг болон Ангараг гарагийн хоорондох тойрог замаар 7 сар нислэг хийсний дараа Ангараг гарагт ойртон “тоормослох” аргаар Ангараг гарагийн тойрог замд орж, дараа нь газардах, хайгуул хийх зэрэг үүрэг гүйцэтгэн хэмжилт, шинжилгээ хийх болно.

Ангараг гарагт хайгуул хийх уг төслийг ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлөөс 2016 оны 1-р сард батлан, Үндэстний сансар судлалын төв бодитой гүйцэтгэж, ерөнхий төсөл, хайх төхөөрөмж, зөөгч пуужин, хөөргөх төв, хяналт хэмжилт, газраас холбогдох зэрэг 5 томоохон системээс бүрэлдэнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126289668